ТЭГШ ХАМРУУЛАХ БАГШ БОЛОВСРОЛ" төслийн сургалт боллоо

2022.05.09 14:33 Үйл явдал

Европын Холбооны ЭРАСМУС байгууллагын дэмжлэгтэйгээр "ТЭГШ ХАМРУУЛАХ БАГШ БОЛОВСРОЛ" төслийн хүрээнд "ADHD болон түрэмгий зан төрхтэй хүүхэдтэй ажиллах арга зүй" онлайн сургалтыг Польш улсын Белосток Их сургуулийн эрдэмтэн багш нар амжилттай зохион байгууллаа. Хуралд тус төслийн Төвийн болон баруун, зүүн бүсийн багийн гишүүд, сонирхогчид идэвхтэй оролцов. Нийт оролцогчдодоо талархал илэрхийлье. Дараачийн удаагийн сургалт  2022 оны 5- р сарын 13-нд 14:00 цагаас "Тэгш хамруулах боловсролын арга зүй", "ТХБ  -ын тeхнологи" зэрэг чухал сэдвүүдээр болох тул эрхэм хүндэт багш, судлаачид Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.