"Багшлах мэргэжил" сургалтын бүртгэл эхэллээ.

2023.12.08 13:51 Зарлал

"Багшлах мэргэжил" сертификат олгох 45 хоногийн сургалтад гадаад, дотоодын их, дээд сургуулийг багш бус мэргэжлээр төгссөн, цаашид их, дээд сургууль, МСҮТ, коллежид багшлах хүсэлтэй, магистраас дээш зэрэгтэй хүн болон одоо ажиллаж буй хүмүүс хамрагдах боломжтой.

Уг сургалтад хамрагдаж төгссөн суралцагчдад "Багшлах мэргэжил" сертификат олгоно.

Жич: Ерөнхий боловсролын сургуульд хамаарахгүй.

Сургалтын үргэлжлэх хугацаа 45 хоног бөгөөд хичээл даваагаас баасан гарагт 14:00-19:00 цагийн хооронд үргэлжилнэ.

Бүртгэлийн хугацаа: 2023.12.11-2023.12.20 хүртэл 09:00-17:00 цагт

Дэлгэрэнгүй мэдээллийг 8817-0124 дугаараас авна уу.