ERP-e.mongolia систем ашиглах, тоон гарын үсгийн хэрэглээний сургалт зохион байгууллаа

2024.03.01 12:03 Үйл явдал

МУБИС-ийн Тамгын газар, “И-Монгол академи” УТҮГ-ын Цахим ур чадварын газартай хамтран МУБИС-ийн удирдлага, мэргэжилтэн, ажилтнуудад зориулсан ERP систем ашиглах, тоон гарын үсгийн хэрэглээний сургалт зохион байгууллаа.

Сургалтаар тус академийн сургагч багш О.Билгүүн, Г.Халиун нар албан бичиг солилцооны дундын систем ашиглан албан бичиг хүлээн авах, баталгаажуулах болон тоон гарын үсэг түүний хэрэглээний мэдлэгийг нэмэгдүүлэх, ERP систем ашиглалт зэрэг сэдвийн хүрээнд дэлгэрэнгүй танилцуулга мэдээлэл хийлээ.

Тус сургалтад МУБИС-ийн удирдлага, мэргэжилтэн, ажилтнууд хамрагдан хүссэн асуултаа асууж, санал солилцсон юм.

МУБИС-ийн Тамгын газар