МУБИС-ийн ректор Ж.Батбаатар ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Байгаль нуурын сав газрын ашиглалтын хүрээлэнгийн захирал, ШУА-ын сурвалжлагч гишүүн Ендон Жамьянович Гармаевтай албан уулзалт хийлээ. Уулзалтад ГХА-ны дарга Г.Цогзолмаа, мэргэжилтэн Э.Оюун, Газарзүйн тэнхимийн багш С.Хадбаатар оролцов.
Уулзалтаар эрдэм шинжилгээ, сургалт судалгаа зохион байгуулах, цаашид хамтран ажиллах боломж нөхцөлийн талаар ярилцан, санал солилцож, санамж бичиг байгууллаа. Тус хүрээлэнгийн захирал Ендон Жамьянович Гармаев ОХУ болон МУ-ын хоорондын 53 жилийн палентлоги, археологийн хамтарсан экспедицийн ажиллагаа, Сибирийн салбарын Байгаль нуурын сав газрын ашиглалтын хүрээлэнтэй албан ёсоор хамтран ажиллах эхлэлийг энэхүү санамж бичгээр тавьж буй юм.