МУБИС-ийн оюутны холбоо

МУБИС-ИЙН ОЮУТНЫ ХОЛБОО ТАНИЛЦУУЛГА

МУБИС-ийн нийт багш, оюутнууддаа 2023-2024 оны хичээлийн жилийн мэндийг хүргэе!

Оюутны холбоо, зөвлөлийн үүд хаалга оюутан танд үргэлж нээлттэй шүү гэдгийг хэлэхэд таатай байна. Оюутан танд тулгамдаад буй асуудал, хэрэгцээ шаардлагатай байгаа үйл ажиллагааг дэмжиж ажиллах үндсэн чиглэлийн хүрээнд үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байгаа билээ. Оюутны холбоо гэх байгууллагад тантай л адилхан оюутнууд ажилладаг  урам зоригийг мохоолгүй дэмжин туслалцаж, алдаа дутагдалтай зүйлийг зөвөөр шүүмжилдэг ШИНЭ ҮЕИЙНХЭН байгаараa хэмээн

Оюутны холбооны тэргүүн миний зүгээс хичээнгүйлэн хүсэж байна.

Хүндэтгэсэн:  Оюутны холбооны тэргүүн Б. Ариунтуяа

(Боловсрол судлалын сургуулийн 3-р курсийн оюутан)

Товч танилцуулга:

Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Оюутны холбоо нь оюутнуудыг эгнээндээ нэгтгэн, аливаа төр захиргааны байгууллагаас хараат бус, ашгийн бус, гишүүддээ үйлчилдэг байгууллага юм. Анх 1998 онд Монголын Оюутны холбооны дэргэдэх Оюутны оролцооны бие даасан байгууллага болсон билээ. Өөрийн тамга тэмдэг, бэлгэдэл, туг, сүлд дуу, үнэмлэх, уриа, дуулал, өөрийн хэвлэмэл хуудастай бөгөөд удирдах зөвлөлийн хурлаар баталгаажсан журмын дагуу оюутныг шагнах дээд шагналтай.

МУБИС-ийн Оюутны холбоо нь Үндсэн хууль, МУБИС-ийн дүрэм журам, ТББ ийн тухай хууль тэдгээрт нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад акт болон дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Сургуулийнхаа нийт оюутан залуусын эрх ашгийг тууштай хамгаалж, тэдний хөгжил дэвшилд чиглэсэн хөгжлийн олон талт арга хэмжээг зохион байгуулахаас гадна сургуулийн захиргаа, оюутан залуусын дунд гүүр болон ажилласаар байгаа оюутны өөрийн удирдлагын байгууллага юм. Шаардлагатай үед бусад албан байгууллагуудтай хамтран ажиллах бүрэн бололцоотой бөгөөд өөрийн албан бланк, тамга тэмдэгтэй байгууллага юм.

МУБИС-ийн Оюутны холбооны тэргүүнээр БоСС-ийн нийгмийн ажил – Хүүхдийн арга зүйчийн 3-р курсийн оюутан Б.Ариунтуяа, дэд тэргүүнээр ДУТС-ийн Дизайн технологийн 4-р курсийн оюутан Б.Анхбаяр , ерөнхий нарийн бичгийн даргаар БоСС-ийн нийгмийн ажлын 3 дугаар  курсийн оюутан Ч.Ариунсанаа, хяналтын албаны даргаар МБУС-ийн матеатикийн багшийн 3 дугаар курсийн оюутан Д.Энхжин, ажлын албаны даргаар БоСС-ийн сургуулийн сэтгэл судлалын 3-р курсийн оюутан Л.Бүтэнбаяр нар ажиллаж байна.

МУБИС-ийн Оюутны холбооны бүтэц:

Удирдах зөвлөл

  1. Хяналтын алба
  2. Ажлын алба
  3. Оюутны зөвлөл
  4. Оюутны байрны нэгдсэн зөвлөл
  5. Клубүүдийн нэгдсэн зөвлөл гэсэн салбар нэгжүүдээр үйл ажиллагаагаа зохион байгуулж байна.

МУБИС-ийн Оюутны холбооны Хяналтын алба

МУБИС-ийн ОХ нь Хяналтын зөвлөлтэй байх бөгөөд чуулганаас сонгогдсон 3 гишүүний бүрэлдэхүүнтэй байна.  Хяналтын зөвлөл нь / цаашид “Хяналтын зөвлөл” гэх/ ОХ-ны өөрийн хяналтын сонгуульт байгууллага бөгөөд Монгол улсын хууль тогтоомжийг удирдлага болгон энэхүү дүрмийн хүрээнд ОХ-ны үйл ажиллагаанд хяналтын үүргийг гүйцэтгэнэ. Хяналтын зөвлөл нь ОХ болон МУБИС-ийн удирдлага, бусад бүх шатны байгууллага, хувь хүнээс хараат бус байна. Хяналтын зөвлөлийн гишүүн нь ОХ-ны сонгуульт ажлыг хавсран хийх ёсгүй.

Хяналтын алба нь дараах бүрэн эрхтэй:

  • ОХ-ны дүрмийн хэрэгжилтэнд хяналт тавих, дүгнэлт хийх.
  • ОХ-ны өмч хөрөнгийн ашиглалт, санхүүгийн ажиллагаанд хяналт, шалгалт хийх. үйл ажиллагааны талаар Удирдах зөвлөлийн хуралд мэдэгдэх.
  • Хяналтын зөвлөл нь энэхүү дүрмийн хүрээнд өөрийн журам боловсруулан мөрдөж ажиллана.

Хяналтын алба нь дараах үүрэгтэй:

  • Сар бүрийн эхэнд Оюутны зөвлөл, ажлын хэсгийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлантай танилцаж дүгнэлт хийн “Тэргүүн”-д танилцуулах.
  • Үйл ажиллагаа болон санхүүтэй холбоотой асуудлыг шаардлагатай тохиолдолд Удирдах зөвлөлөөр шийдвэрлүүлнэ.
  • Бүрэлдэхүүн сургуулийн чуулганд хяналтын зөвлөлөөс төлөөлөн албан ёсоор хяналт тавьж оролцоно.

МУБИС-ийн бүрэлдэхүүний сургуулийн Оюутны зөвлөл:

МУБИС-ийн бүрэлдэхүүний сургуулийн оюутны зөвлөл нь / цаашид ОЗ гэх/ өөрийн сургуулийн оюутнуудын нийтлэг эрх ашиг сонирхлыг хамгаалж оюутнуудынхаа төлөө үйлчилдэг МУБИСОХ-ны нэгж байгууллага юм. Оюутны Зөвлөл нь өөрийн бэлгэдэл, туг, үнэмлэх, тэмдэг, хэвлэмэл хуудастай байж болно. Оюутны зөвлөл нь үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв, зардлын тайланг зохих журмын дагуу холбогдох эрх бүхий байгууллагад тогтоогдсон хугацаанд гаргаж өгнө. Оюутны Зөвлөл нь жилийн ажлын төлөвлөгөө, төсвийн задаргааг санхүүгийн жилтэй уялдуулан гаргах бөгөөд өөрийн сургуулийн Сургалт эрдэм шинжилгээний хурлаар болон ОХ-ний тэргүүнээр батлуулна. Оюутны Зөвлөл нь МУБИСОХ-ны Удирдах Зөвлөлөөс баталсан дүрмийг мөрдлөгө болгон ажиллана.

МУБИС Оюутны байрны нэгдсэн зөвлөлийн дарга:

  1. Г. Шинэбаяр: ДУТС Дизайн технологи 2-р курс оюутан

МУБИС Клубүүдийн нэгдсэн зөвлөлийн дарга:

  1. Х. Оюунтунгалаг: БОСС Сэтгэл Судлал 3-р курс оюутан

МУБИС Оюутны холбооны салбар зөвлөлүүдийн дарга нар:

  1. Ч. Эрдэнэболор : Математик, Байгалийн ухааны сургуулийн Оюутны зөвлөлийн дарга
  2. Б. Болорчимэг : Нийгэм, Хүмүүлэгийн ухааны сургуулийн Оюутны зөвлөлийн дарга
  3. М. Мөнхцэцэг:   Багшийн сургуулийн Оюутны зөвлөлийн дарга
  4. Д. Ганзаяа:  Биеийн тамирын сургуулийн Оюутны зөвлөлийн дарга
  5. Ч. Пүрэвнамжил:     Боловсрол судлалын сургуулийн Оюутны зөвлөлийн дарга
  6. О. Аззаяа:  Дүрслэх, Урлаг Технологийн Сургуулийн Оюутны зөвлөлийн дарга
  7. Б. Мөнгөлжин:    Сургуулийн Өмнөх Боловсролын Сургуулийн Оюутны зөвлөлийн даргаар тус тус амжилттай ажиллаж байна.

МУБИС-ИЙН ОЮУТНЫ ХОЛБООНЫ ДЭРГЭДЭХ ОЮУТНЫ БАЙРНЫ НЭГДСЭН ЗӨВЛӨЛ:

 МУБИС-ийн Оюутны холбооны дэргэдэх Оюутны байрны нэгдсэн зөвлөл нь /цаашид ОБНЗ гэх/ МУБИС-ийн Оюутны дотуур байрны оюутны зөвлөлүүдийн үйл ажиллагааг зангидан удирдаж, оюутны байрны оюутнуудын нийтлэг эрх ашиг, сонирхлыг хамгаалж, энэхүү дүрмийг мөрдлөгө болгон ажиллах МУБИСОХ-ны нэгж байгууллага мөн.

17.2 ОБНЗ нь өөрийн билэгдэл туг, үнэмлэх, тэмдэг, хэвлэмэл хуудастай байж болно.

17.3 ОБНЗ нь үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв, зардлын тайланг зохих журмын дагуу оюутны холбоонд тогтоогдсон хугацаанд гаргаж өгнө.

17.4 ОБНЗ-ийн хурал нь байнгын тогтмол байх ба ээлжит болон ээлжит бус хуралтай байна. Ээлжит хурлыг 7 хоног бүрт 1 удаа тогтмол хуралдуулах бөгөөд хурал хийх өдрийг гишүүдийн олонхийн саналаар баталгаажуулна.

17.5 Шаардлагатай бол ээлжит бус хурлыг хуралдуулах бөгөөд ОБНЗ-ийн дарга зарлах ба ОБНЗ–ийн гишүүдийн олонхийн саналаар зохион байгуулж болно. Ийнхүү гишүүдийн олонхийн саналаар ээлжит бус хурал зарлан хуралдуулахдаа ОБНЗ-ийн даргад уг хурлаар хэлэлцэх асуудлыг урьдчилан мэдэгдэнэ.

18-дугаар зүйл. ОБНЗ, Оюутны байрны оюутны зөвлөл түүний эрх үүрэг

18.1 Оюутны байрны нэгдсэн зөвлөлийн эрх барих дээд байгууллага нь МУБИСОХ байна.

18.2 ОБНЗ-ийн чуулганыг Оюутны холбооны тэргүүн болон клубүүдийн зөвлөлийн дарга санал болгосон тохиолдолд зарлана.

18.3 Чуулганд МУБИС-ийн оюутны холбооны удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүд болон Оюутны байрны оюутны зөвлөлийн дарга, давхарын дарга нар төлөөлөгчөөр оролцоно.

18.4 МУБИСОХ-ны дэргэдэх ОБНЗ-ийн гишүүн Оюутны байрны оюутны зөвлөлийн чуулганыг Оюутны холбооны дэд тэргүүн болон Оюутны байрны багш нар хэлэлцсэний үндсэн дээр зарлана.

18.5 Оюутны байрны оюутны зөвлөлийн чуулганд МУБИСОХ-ны дэд тэргүүн, хяналтын зөвлөл, оюутны байрны оюутнууд төлөөлөгчөөр оролцоно.

18.6 Оюутны байрны оюутны зөвлөлийн чуулганаар ОБОЗ-ийн дарга, давхарын дарга нар сонгогдоно.

18.7 ОБНЗ-ийн удирдах зөвлөлийн эрх

18.7.1 МУБИСОХ-ны дэргэдэх ОБНЗ-ийн Удирдах зөвлөл нь Оюутны байрны оюутны зөвлөлийн дарга нараас бүрдэнэ.

18.7.2 ОБНЗ-ийн зорилтууд, өдөр тутмын үйл ажиллагаа, зохион байгуулалтын асуудал зэргийг хэлэлцэн шийдвэрлэнэ.    

18.7.3 ОБНЗ-ийн хуралтай холбоотой бусад асуудлыг хуралд баримтлах журмаар зохицуулна. Хурлын дэг нь Оюутны Холбооны хурлын дэгтэй нэгэн адил байна.

 Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Оюутны холбооны

удирдах зөвлөлийн гишүүдийн утасны жагсаалт:

МУБИС-ийн оюутны холбооны гишүүд

Оюутны овог нэр

УТАСНЫ ДУГААР

1

ОХ-ны тэргүүн

Б.Ариунтуяа

90464675

2

ОХ-ны дэд тэргүүн

Б.Анхбаяр

80809961

3

ОХ-ны НБ дарга

Ч.Ариунсанаа

86145261

4

Хяналтын албаны дарга

Д.Энхжин

85499001

5

Ажлын албаны дарга

Л.Бүтэнбаяр

97154915

6

Оюутны байрны нэгдсэн зөвлөлийн дарга

Г.Шинэбаяр

88682883

7

НХУС-ОЗ-ийн дарга

Б. Болорчимэг

99657656

8

БоСС-ОЗ-ийн дарга

Ч.Пүрэвнамжил

96629638

9

БаС-ОЗ-ийн дарга

М.Мөнхцэцэг

88811841

10

ДУТС-ОЗ-ийн дарга

О.Аззаяа

85473727

11

БТС-ОЗ-ийн дарга

Д.Ганзаяа

80757171

12

СӨБС-ОЗ-ийн дарга

Б.Мөнгөлжин

88520133

13

МБУС-ОЗ-ийн дарга

Ч. Эрдэнэболор

99754020

Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Оюутны Холбооноос  зохион байгуулдаг үйл ажиллагаа:

  • “Бүтээлч оюутан” төслийн уралдаан
  • “Босоо бичигтэн” уран бичлэгийн тэмцээн
  • “Дээлтэй Монгол- Үндэсний бахархал” өдөрлөг
  • “Наврузын баяр”
  • “Ээждээ бичсэн миний захидал” захиа бичлэгийн тэмцээн
  • “Уянгын тойрог” яруу найргийн наадам
  • “Шинэ цагийн оюутан” эрдэм шинжилгээний бага хурал
  • “Оюутны индэр” уран илтгэл, мэтгэлцээний тэмцээн
  • “Эрчүүд бид” өдөрлөг
  • “Хүмүүнлэг залуус” хөтөлбөр
  • Mobile legend аварга шалгаруулах тэмцээн
  • “Авьяаслаг МУБИС” урлагийн наадам
  • “Эвсэг” клуб хоорондын спорт тэмцээн
  • “Шилдэг оюутан” шалгаруулах /хаврын төгсөлт/
  • “OPEN MIC 2023”
  • “Шинээр элсэгчдэд туслах” аян
  • “Оюутныг сонсьё” нээлттэй хаалганы өдөрлөг
  • “Хамтдаа хөгжье” өдөрлөг
  • ”Шинэ цагийн залуус” лекц
  • “Тусч оюутан” хөтөлбөр хэрэгжүүлэх
  • “МУБИС-ийн бренд” зохиох уралдаан
  • Pubg mobile аварга шалгаруулах тэмцээн
  • “Мартагдашгүй намар 2023” өдөрлөг
  • “Эрүүл байхын үндэс дасгал хөдөлгөөн” аян
  • “Элсэгчдийн аварга” 1-2-р курсийн оюутнуудын спорт тэмцээн
  • “Оюутны эрхийг хамгаалах өдөр”-т зориулсан үйл ажиллагаа
  • “Бусдад хайр түгээцгээе” аян
  • “Шилдэг оюутан” шалгаруулах /Өвлийн төгсөлт/
  • “Тэгш оролцоо-тэгш хүртээмж” дэвжээ тэмцээн

МУБИС-ийн сургалтын үйл ажиллагаа, дотуур байр, сургуулийн орчинтой холбоотой санал хүсэлт, гомдолын Оюутны холбооны page-р дамжуулан өгөөрэй.

Оюутны холбооны facebook page хуудас: (3) Facebook