Хөрвөх

МУБИС-д хичээл дүйцүүлэн тооцох журам

“МУБИС-д хичээл дүйцүүлэн тооцох журам”-аар оюутны өмнө судалсан хичээл, тэдгээрийн кредит, үнэлгээ мөн олон улсын хэлний шалгалтын оноог МУБИС-д дүйцүүлэн тооцоход оршино. Энэхүү журмаар МУБИС-ийн сургалтын үйл ажиллагаан дахь дараах харилцааг зохицуулна. Үүнд: 

  • Бакалавр, магистр, докторын хөтөлбөрт шилжин суралцахад оюутны өмнө судалсан хичээлийг дүйцүүлэх
  • 1+2, 2+1, 2+2, 3+1 зэрэг гадаад, дотоодын их дээд сургуультай хамтарсан хөтөлбөрөөр суралцагчдын хичээл болон тэдгээрийн кредит, үнэлгээг дүйцүүлэх
  • Оюутан солилцооны хөтөлбөрөөр суралцагчдын бусад их дээд сургуульд судалсан хичээл болон тэдгээрийн кредит, үнэлгээг дүйцүүлэх
  • Зэрэг ахиулах болон хөрвөх хөтөлбөрт элсэгчдийн өмнө судалсан хичээл болон тэдгээрийн кредит, үнэлгээг дүйцүүлэх
  • Мэргэжлийн магистрт элсэгчдийн бүтээлийг мэргэжлийн хичээлтэй дүйцүүлэх
  • Бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцагчдын олон улсын хэлний шалгалтын оноог гадаад хэлний хичээлтэй дүйцүүлэх
  • Шууд шалгалтаар хичээл тооцуулахтай холбоотой харилцаа тус тус багтана.