TоPMON шалгалтыг үндэсний хэмжээнд 2 дахь удаагаа зохион байгууллаа

2024.05.02 13:16 Highlights

МУБИС-ийн “Монгол хэлний түвшин тогтоох үнэлгээ-арга зүйн төв”-өөс Монгол Улсын их, дээд сургуульд сурах болон ажиллах хүсэлтэй гадаад хүмүүсийн монгол хэлний мэдлэг, чадварын түвшин тогтоодог Монгол хэлний TоPMON шалгалтыг албан ёсоор зохион байгуулж байна.

БСШУ–ны сайдын 2019 оны А/52 дугаар тушаалын дагуу МУБИС нь “Гадаадын иргэнээс авах монгол хэлний түвшин тогтоох шалгалтын агуулга, арга зүйг боловсруулж, анхан, дунд, дээд шатны 3600 сорил бүхий ном хэвлэсэн юм.

2021 оноос эхлэн МУБИС уг шалгалтыг зохион байгуулж ирсэн бөгөөд Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн “Монгол хэлний түвшин тогтоох шалгалтыг мөрдүүлэх тухай” 2024 оны 02 тоот тогтоолыг хэрэгжүүлэн үндэсний хэмжээнд зохион байгуулж байна.

2024 оны 05 дугаар сарын 2-ны өдөр Монгол хэлний TоPMON шалгалтыг үндэсний хэмжээнд 2 дахь удаагаа зохион байгууллаа.