“Боловсролын тулгамдсан асуудал, шийдэл, арга зам” эрдэм шинжилгээний хурал болно

2024.05.24 09:28 News

“Боловсролын тулгамдсан асуудал, шийдэл, арга зам” эрдэм шинжилгээний 10 дaхь удаагийн хурал 2024 оны 5 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд болно. Эрдэмтэн, судлаач, багш, оюутан залуус та бүхнийг оролцохыг урьж байна.

Хурлын зорилго нь цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, их дээд сургууль, насан туршийн боловсролын хичээл, сургалт, багшийн хөгжлийн талаар бодлогын судалгааг хөгжүүлэх, боловсролын бодлогын шинжилгээний ололтыг сургалтын чанарыг дээшлүүлэхэд хэрэглэх боломж, арга зам, арга зүйг тодорхойлох, тухайн чиглэлээр үндэсний хэмжээнд нэгдсэн ойлголцол, зөвшилцлийг бий болгох, үйл ажиллагааг уялдуулах, хамтын судалгааг эрчимжүүлэхэд оршино.

ОГНОО

Өгүүлэл хүлээн авах: 2024.05.1-2024.05.24

Хянан магадалгаа хийх: 2024.05.01-2024.05.24

Сайжруулсан өгүүлэл авах: 2024.05.01-2024.05.26

Санамж:

Энд дарж https://easychair.org/conferences/?conf=ise2024 бүртгүүлнэ үү.

Өгүүлэлд тавигдах шаардлагыг эндээс https://docs.google.com/…/1SgTHO4INei80nQaW6jz…/preview харна уу.