“Сэтгэлээ чимээлэхүй” төгсөгч, оюутнуудын хамтарсан өдөрлөг 3 дахь жилдээ зохион байгуулагдав

2024.12.10 12:53 News

“Сэтгэлээ чимээлэхүй” төгсөгч, оюутнуудын хамтарсан өдөрлөг 3 дахь жилдээ зохион байгуулагдав

МУБИС-ийн БоСС-ийн Сэтгэл судлал арга зүйн тэнхимийн доктор Б.Энхмаа багшийн санаачилгаар 2022 оноос эхлэн оюутан төгсөгчдийн дунд жил бүр тогтмол зохион байгуулдаг “Сэтгэлээ чимээлэхүй” өдөрлөг 2024.12.09-ны өдөр боллоо.

Тус өдөрлөгөөр “Сэтгэц физиологи” хичээлийн хүрээнд хийсэн оюутнуудын бүтээлч даалгавраар үзэсгэлэн гаргаж, эрэлттэй байгаа салбарт ажиллаж буй сэтгэл судлаач төгсөгчдийг урин оролцуулснаар оюутан залуус төгсөгчдийн мэдлэг туршлага, ажлын байрны онцлогийг судлан суралцаж, тэдэнтэй санал солилцон, хэлэлцүүлэг өрнүүлдэг.

Энэ удаагийн өдөрлөгт ЦЕГ-ийн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны сэтгэл судлаач, цагдаагийн дэслэгч Э.Уянга; спортын сэтгэл судлаач Ө.Цэнгэлжаргал; Focus on the Family Mongolia” /Гэр бүл анхаарлын төвд/ байгууллагын сэтгэл судлаач Ш.Ган-Очир нар уригдан оролцож, оюутан суралцагчдад мэдээлэл өгч, мэдлэг туршлагаасаа хуваалцлаа.

Хамтарч хөгжих боломжийг эрэлхийлсэн өгөөжтэй уулзалт-хэлэлцүүлэг болж өрнөдгийг тухайн тэнхимийн суралцагчид энэ үеэр онцолсон юм.