МУБИС-ийн Lavai - International Journal of Education эрдэм шинжилгээний сэтгүүл DOAJ (Directory of Open Access Journals)-д бүртгэгдлээ

2025.02.24 17:37 News

Монгол улсын Боловсролын Их Сургуулийн “Lavai - International Journal of Education” эрдэм шинжилгээний сэтгүүл DOAJ (Directory of Open Access Journals) бүртгэлд монгол улсын анхны боловсролын салбарын сэтгүүл болж хүлээн зөвшөөрөгдлөө. Ингэснээр DOAJ-ийн хайлтын системээр дамжуулан тус сэтгүүлд хэвлэгдсэн бүтээлүүдийг олон улсад сурталчлах, хайлт хийх боломжтой төдийгүй сэтгүүлийн нэр хүндийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Одоогоор DOAJ-д дэлхийн 136 орны 21368 орчим эрдэм шинжилгээний сэтгүүл, Монгол улсаас эрдэм шинжилгээний 8 сэтгүүл бүртгэгдээд байна.

Lavai - International Journal of Education”-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://mongoliajol.info/index.php/Lavai  хаягаар орж үзнэ үү.

 МУБИС-ийн Ректор, профессор Ж.Батбаатар сургуулийнхаа эрдмийн хамт олон, “Lavai - International Journal of Education” сэтгүүлийн  редакцын зөвлөлийн гишүүд, бүтээлээ хэвлүүлсэн нийт судлаач, шүүмжлэгчдэд талархал илэрхийлсэн юм.

Зургийн эх сурвалж: https://doaj.org/toc/2959-9334

Зургийн эх сурвалж:  https://mongoliajol.info/index.php/Lavai/index

МУБИС-ийн эрдэм шинжилгээ, инновацын алба