Орон нутаг дахь салбар сургуулиудын багш, ажилтнуудад цахим сургалт зохион байгууллаа

2025.04.19 09:28 News

Архангай болон Баян-Өлгий аймаг дахь МУБИС-ийн салбар сургуулиудын багш, ажилтан, мэргэжилтнүүдэд “Боловсролын тухай хууль”-ийн шинэчлэлийн хүрээнд дээд боловсролын сургалтын бодлого, төлөвлөлт, дүрэм журам, баримт бичгийн шинэчлэлийг танилцуулах цахим сургалт зохион байгууллаа. Тус сургалтаар Сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор Д.Соронзон, Захиргаа, хүний нөөцийн газрын захирал Л.Мөнхтуяа, Ахисан түвшний хөтөлбөрийн албаны дарга Н.Баярцэцэг, Эрдэм шинжилгээ, инновацын албаны дарга Э.Азжаргал, СУМС хариуцсан программист С.Буянжаргал болон нягтлан бодогч Х.Уламбаяр нар дараах хөтөлбөрийн дагуу мэдээлэл, танилцуулга хийсэн юм.