МУБИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар, Сургалт, цахим шилжилтийн хэлтэс, Сургалтын орчны дэмжлэг үйл ажиллагааны төв хамтран бүрэлдэхүүний сургуулийн мэргэжилтнүүдэд чиглэсэн “Цахим шилжилтийг дэмжих практик сургалт”-ыг зохион байгууллаа.
Тус сургалтыг ЗХНГ-ын захирал, дэд профессор Л.Мөнхтуяа үг хэлэн нээж, СОДҮТ-ийн менежер Ц.Ёндонсамбуу “Төрийн үйлчилгээний ERP системийн ашиглалтыг сайжруулах” сэдвээр, СЦШХ-ийн мэргэжилтэн Н.Оюунсүрэн “MS-365 системийн дэд админ мэргэжилтнүүдэд зөвлөмж” сэдвийн хүрээн дэх практик сургалтыг хичээлийн I байрны 211 тоот лабораторид хийсэн юм.
Бүрэлдэхүүний сургуулийн нарийн бичгийн дарга, Хөтөлбөрийн албаны мэргэжилтэн, Оюутны хөгжил хариуцсан ажилтнууд тус сургалтад идэвхтэй хамрагдлаа.