МУБИС-ИЙН БАГШИЙН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

2025.08.14 11:19 News

МУБИС-ИЙН БАГШИЙН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Ерөнхий шаардлага:

  • Монгол Улсын төрийн өмчийн болон гадаадын хүлээн зөвшөөрөгдсөн их, дээд сургууль төгссөн.
  • Магистр болон түүнээс дээш зэрэгтэй. (Докторын зэрэгтэй бол давуу тал болно.)
  • Их, дээд сургуульд ажиллаж байсан туршлагатай.
  • Судалгааны арга зүй эзэмшсэн.
  • Гадаад хэл (англи болон бусад) болон боловсрол судлалын мэдлэгтэй.
  • Мэдээлэл харилцааны технологийн хэрэглээний чадвартай.
  • Багаар ажиллах чадвартай.
  • Суралцагчтай харилцах эв дүйтэй, бүтээлч сэтгэлгээтэй.
  • Тогтвор суурьшилтай ажиллах боломжтой, багш мэргэжлийн болон харилцааны ёс зүйг баримталдаг, ажилд хариуцлагатай, ачаалал даах чадвартай.

 

Сонгон шалгаруулах багшийн тоо, мэргэжлийн чиглэл, тусгай шаардлагууд:

Сургууль

Мэргэжлийн чиглэл

Багшийн тоо

Тусгай шаардлага

1

Боловсрол судлалын сургууль

Тусгай хэрэгцээт боловсролын багш

1

  • Тусгай хэрэгцээт боловсролын магистр болон түүнээс дээш зэрэгтэй. 
  • Тэгш хамруулах болон тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр мэргэшиж дадлагажсан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилласан, багшлах ажлын 2-оос дээш жилийн ажлын туршлагатай, тусгай хэрэгцээт боловсролын бакалаврын түвшинд сургалт зохион байгуулах, ажлын ачаалал дааж, багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой, шинийг санаачилдаг, бүтээлч байх
  • Боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхэд, насанд хүрэгчдийн нөхцөл байдлыг ойлгодог тэдэнд туслах хүсэл тэмүүлэлтэй, их сургуульд тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр цаашид тогтвор суурьшилтай ажиллах, өөрийгөө тасралтгүй хөгжүүлдэг байх
  • Сургалтын үйл явцыг шинжлэх ухааны үндэслэлтэй, бодитой төлөвлөдөг, үр дүнг оновчтой тодорхойлж, зохион байгуулах чадвартай.
  • Гадаад хэл дээр эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх, илтгэл хэлэлцүүлэх чадвартай (TOEFL, IELTS шалгалтын зохих түвшний оноотой бол англи хэлний шалгалтыг тооцож болно.)

2

Дүрслэх урлаг, технологийн сургууль

Дүрслэх урлагийн багш

1

  • Дүрслэх урлагийн багш мэргэжилтэй, магистр болон түүнээс дээш зэрэгтэй.
  • Хар уран зургийн онол, дадлагын хичээлийг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулах, уран зураг, монгол зураг, дүрслэх урлагийн бусад чиглэлээр бакалаврын дипломын ажил, бүтээл удирдах чадвартай.
  • Гадаад хэлний өндөр мэдлэг, чадвартай (TOEFL, IELTS шалгалтын зохих түвшний оноотой бол англи хэлний шалгалтыг тооцож болно.)
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, бичиг баримт боловсруулах чадвартай. Их дээд сургууль, ЕБС-д багшилж байсан бол давуу тал болно.

3

Биеийн тамирын сургууль

Сагсан бөмбөгийн багш

1

  • Сагсан бөмбөгийн багш, дасгалжуулагч мэргэжилтэй, магистр болон түүнээс дээш зэрэгтэй.
  • Сагсан бөмбөгийн багш, дасгалжуулагчаар 4-өөс дээш жил ажилласан. Спортын мастер болон шүүгчийн  зэрэгтэй.
  • Гадаад хэлний өндөр мэдлэг, чадвартай (TOEFL, IELTS шалгалтын зохих түвшний оноотой бол англи хэлний шалгалтыг тооцож болно.)
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, бичиг баримт боловсруулах чадвартай.
  • Их, дээд, ЕБС-д сагсан бөмбөгийн багшаар ажиллаж байсан бол давуу тал болно.

4

Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль

Монгол хэл, хэл шинжлэлийн багш

1

  • Монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй, монгол хэл шинжлэлийн магистр болон түүнээс дээш зэрэгтэй.
  • Орчин цагийн боловсрол судлал, сэтгэл судлалын суурь мэдлэгтэй, дидактикийн ур чадвартай.
  • Гадаад хэлний өндөр мэдлэг, чадвартай (TOEFL, IELTS шалгалтын зохих түвшний оноотой бол англи хэлний шалгалтыг тооцож болно.)
  • Орчуулгын онол, арга зүйн мэдлэг, туршлагатай.
  • Хэл шинжлэлийн онолын мэргэшсэн мэдлэг, туршлагатай.
  • Их дээд сургууль, ЕБС-д багшилж байсан бол давуу тал болно.

Нийгмийн ухааны багш

1

  • Нийгмийн ухааны багш мэргэжилтэй, магистр болон түүнээс дээш зэрэгтэй.
  • ЕБС болон их, дээд сургуульд мэргэжлийн чиглэлээр багшилсан туршлагатай.
  • Гадаад хэлний өндөр мэдлэг, чадвартай. (TOEFL, IELTS шалгалтын зохих түвшний оноотой бол англи хэлний шалгалтыг тооцож болно.)
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, бичиг баримт боловсруулах чадвартай. Их дээд сургууль, ЕБС-д багшилж байсан бол давуу тал болно.

5

Математик, байгалийн ухааны сургууль

Математикийн багш

1

  • Математикч эсвэл математикийн багш мэргэжилтэй, математикийн ухааны магистр түүнээс дээш зэрэгтэй.
  • Гадаад хэлний өндөр мэдлэг, чадвартай (TOEFL, IELTS шалгалтын зохих түвшний оноотой бол англи хэлний шалгалтыг тооцож болно).
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, бичиг баримт боловсруулах чадвартай. Математикийн ном сурах бичиг, бүтээл туурвисан, дотоод, гадаадын нэр хүндтэй эрдэм шинжилгээний сэтгүүлд математикийн чиглэлээр судалгааны өгүүлэл хэвлүүлсэн, улсын болон олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлсэн бол давуу тал болно.

Биологийн дидактикийн багш

1

  • Биологийн багш мэргэжилтэй, магистр болон түүнээс дээш зэрэгтэй.
  • ЕБС болон их, дээд сургуульд мэргэжлийн чиглэлээр болон сургалтын технологи, арга зүйн хичээл зааж байсан туршлагатай (их, дээд сургуульд биологийн дидактик, арга зүйн чиглэлээр багшилж байсан туршлагатай бол давуу тал болно).
  • Гадаад хэлний өндөр мэдлэг, чадвартай (TOEFL, IELTS шалгалтын зохих түвшний оноотой бол англи хэлний шалгалтыг тооцож болно.)
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, бичиг баримт боловсруулах чадвартай.

6

Архангай аймаг дахь салбар сургууль

Түүх нийгмийн ухааны багш (түүхийн багш, нийгмийн ухааны багш)

3

  • Түүх, нийгмийн ухааны багш мэргэжилтэй, магистр болон түүнээс дээш зэрэгтэй.
  • ЕБС болон их, дээд сургуульд мэргэжлийн чиглэлээр багшилсан туршлагатай.
  • Гадаад хэлний өндөр мэдлэг, чадвартай. (TOEFL, IELTS шалгалтын зохих түвшний оноотой бол англи хэлний шалгалтыг тооцож болно.)
  • Дотоод, гадаадын эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн

Байгаль шинжлэлийн багш (газарзүйн багш)

1

  • Байгаль шинжлэлийн багш (газар зүйн багш) мэргэжилтэй, магистр болон түүнээс дээш зэрэгтэй.
  • ЕБС болон их, дээд сургуульд мэргэжлийн чиглэлээр багшилсан туршлагатай.
  • Гадаад хэлний өндөр мэдлэг, чадвартай. (TOEFL, IELTS шалгалтын зохих түвшний оноотой бол англи хэлний шалгалтыг тооцож болно.)
  • Дотоод, гадаадын эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн.

Сэтгэл судлалын багш

1

  • Сэтгэл судлалын чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй.
  • Боловсролын болон эрдэм шинжилгээний байгууллагад 1-ээс дээш, мэргэжлийн салбарт 2-оос дээш жил ажилласан.
  • Сэтгэл судлалын туршилт судалгаа, зөвлөгөөний арга техник, хүүхдийн болон боловсролын сэтгэл судлалын чиглэлээр мэргэшсэн.
  • Сургалт, эрдэм шинжилгээний чиглэлээр өөрийгөө хөгжүүлэх, бүтээл туурвих, төсөл болон захиалгат ажлуудыг гүйцэтгэх чадвартай.
  • Сургалтын үйл явцыг шинжлэх ухааны үндэслэлтэй, бодитой төлөвлөдөг, үр дүнг оновчтой тодорхойлж, зохион байгуулах чадвартай.
  • Гадаад хэл дээр эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх, илтгэл хэлэлцүүлэх чадвартай (TOEFL, IELTS шалгалтын зохих түвшний оноотой бол англи хэлний шалгалтыг тооцож болно.)

Англи хэлний багш

1

  • Англи багш мэргэжилтэй, магистр болон түүнээс дээш зэрэгтэй.
  • ЕБС болон их, дээд сургуульд мэргэжлийн чиглэлээр багшилсан туршлагатай.
  • Гадаад хэлний өндөр мэдлэг, чадвартай. (TOEFL, IELTS шалгалтын зохих түвшний оноотой бол англи хэлний шалгалтыг тооцож болно.)
  • Дотоод, гадаадын эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн
  • Гадаад хэл дээр эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн туршлагатай, илтгэл хэлэлцүүлэх  чадвартай.

Боловсрол судлалын багш

1

  • Багш мэргэжилтэй, боловсрол судлалын чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй.
  • Боловсрол судлалын бакалавр болон ахисан түвшний сургалт зохион байгуулах мэдлэг, чадвар, арга зүйтэй (ЕБС, их, дээд сургуульд боловсрол судлалын чиглэлээр 2 ба түүнээс дээш жил багшилсан).
  • Боловсрол судлалын нарийвчилсан чиглэлээр ахисан түвшний судалгаа хийх чадвартай.
  • Хянан магадлагддаг дотоод, гадаадын эрдэм шинжилгээний сэтгүүлд сүүлийн жилүүдэд  өгүүлэл хэвлүүлсэн.
  • Гадаад хэл дээр эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх, илтгэл хэлэлцүүлэх  чадвартай (TOEFL, IELTS шалгалтын зохих түвшний оноотой бол англи хэлний шалгалтыг тооцож болно.)

7

Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль

Монгол хэл, уран зохиолын багш

1

  • Монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй, монгол хэл шинжлэлийн магистр болон түүнээс дээш зэрэгтэй.
  • Орчин цагийн боловсрол судлал, сэтгэл судлалын суурь мэдлэгтэй, дидактикийн ур чадвартай.
  • Гадаад хэлний өндөр мэдлэг, чадвартай (TOEFL, IELTS шалгалтын зохих түвшний оноотой бол англи хэлний шалгалтыг тооцож болно.)
  • Монгол хэл шинжлэл, уран зохиолын чиглэлээр их дээд сургуульд хичээл зааж байсан туршлагатай, мэргэжлээрээ өсөж хөгжих чадамжтай.

Сурган, сэтгэл судлалын багш

2

  • Боловсрол судлал, сэтгэл судлалын чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй.
  • Боловсролын болон эрдэм шинжилгээний байгууллагад 1-ээс дээш, мэргэжлийн салбарт 2-оос дээш жил ажилласан.
  • Сэтгэл судлалын туршилт судалгаа, зөвлөгөөний арга техник, хүүхдийн болон боловсролын сэтгэл судлалын чиглэлээр мэргэшсэн.
  • Сургалт, эрдэм шинжилгээний чиглэлээр өөрийгөө хөгжүүлэх, бүтээл туурвих, төсөл болон захиалгат ажлуудыг гүйцэтгэх чадвартай.
  • Сургалтын үйл явцыг шинжлэх ухааны үндэслэлтэй, бодитой төлөвлөдөг, үр дүнг оновчтой тодорхойлж, зохион байгуулах чадвартай.
  • Гадаад хэл дээр эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх, илтгэл хэлэлцүүлэх чадвартай (TOEFL, IELTS шалгалтын зохих түвшний оноотой бол англи хэлний шалгалтыг тооцож болно.)

НИЙТ 17 БАГШ

 

Бүртгэл: 2025 оны 08 дугаар сарын 18-аас 20-ны өдрүүдэд 0900-1630 цагт МУБИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 108 тоотод бүртгэнэ.

 

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • CV (монгол хэлээр)
  • Бакалавр, магистр, докторын дипломын баталгаажуулсан хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Шалгалтын хураамж 30.000 төгрөг /Хаан банк 5031749242/ төлсөн баримт

     Жич: Тухайн шатны шалгаруулалтад тэнцээгүй ажил горилогчийг дараагийн шалгалтад  оролцуулахгүй бөгөөд хураамжийг буцаан олгохгүй.

 

Сургалт, цахим шилжилтийн хэлтэс

Холбогдох утас: 11-311547