Монгол Улсын Боловсролын Их Сургууль нь 2024 онд Чанарын нэгдсэн менежментийн тогтолцоо ISO 9001:2015, Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо ISO 21001:2018 стандарт нэвтрүүлсэнтэй холбоотой Баянхонгор аймгийн “Эрдэм” ерөнхий боловсролын сургуулиас туршлага судлахаар санал тавьсан юм. Тус саналын дагуу Эрдэм ЕБС-ийн удирдлага, хамт олныг ЗХНГ-ын Чанарын баталгаажуулалт, мониторингийн албаны дарга Б.Лхагвабаяр, шинжээч нарын хамтаар 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, туршлага солилцох албан уулзалт зохион байгууллаа.