МУБИС, ДХИС, АШУҮИС хамтран БНХАУ-ын Уханы Биеийн тамирын их сургуулийн төлөөллүүдтэй албан уулзалт хийв

2025.10.22 16:56 News

Монгол Улсын Боловсролын их сургуулийн урилгаар БНХАУ-ын Уханы Биеийн тамирын их сургуулийн (Wuhan Sports University) төлөөлөгчид хүрэлцэн ирж, МУБИС-д хамтарсан уулзалт зохион байгууллаа.

Тус уулзалтад БНХАУ-ын Уханы Биеийн тамирын их сургуулийн Олон улсын боловсролын сургуулийн захирал Long Bin, Одон бөмбөгийн сургуулийн дэд нарийн бичгийн дарга, дэд захирал Shen Zhenwei, дэд профессор Cheng Jinyu нар хүрэлцэн ирсэн бол МУБИС-аас Гадаад харилцааны албаны дарга, дэд профессор Г.Цогзолмаа, мэргэжилтэн, доктор Э.Оюун, Дотоод хэргийн их сургуулиас Гадаад харилцааны албаны дарга Ц.Байгал, Биеийн тамир, албаны сургалтын хүрээлэнгийн захирал Ж.Оргил, мэргэжилтэн Энэрэл, АШУҮИС-аас Гадаад харилцааны албаны ахлах мэргэжилтэн Д.Аззаяа нар тус тус оролцлоо.

Уулзалтын үеэр талууд биеийн тамир, спортын боловсролын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюутан солилцоо, багш судлаачдын хамтарсан төсөл хэрэгжүүлэх, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл зэрэг сэдвээр санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон юм.