МОНГОЛЫН ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД МУБИС ТЭРГҮҮЛЛЭЭ.

2026.04.17 10:16 News

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор хоёр жил тутам зохион байгуулагддаг Монголын Оюутны Спортын VII наадмын хүрээнд Оюутны эрдэм шинжилгээний хурал 2026 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулагдлаа.

Энэхүү нэр хүндтэй хуралд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Биеийн тамирын сургуулийн оюутан Б.Оргилболд, удирдагч багш доктор, дэд профессор Б.Бат-Отгоны хамт оролцож, өөрсдийн судалгааны ажлаар ТЭРГҮҮН байрыг эзэлсэн бахархам амжилтыг үзүүллээ.

Тус хуралд улсын хэмжээнд 11 их сургуулийн 12 шилдэг судлаач оюутан оролцож, судалгааны ажлуудаа танилцуулан, эрдэм шинжилгээний өндөр түвшний хэлэлцүүлгийг өрнүүлсэн юм.

Сургуулийнхаа нэр хүндийг өргөн, судалгааны ажлын чанар, илтгэх ур чадвар, шинжлэх ухаанч хандлагаараа бусдыгаа манлайлж, тэргүүн байр эзэлсэн Б.Оргилболд болон удирдагч багш Б.Бат-Отгон нарын цаашдын эрдмийн их үйлсэд нь амжилт хүсье.