MNUE's library
Бидний уриа:
Мэдээллийн нээлттэй, хүртээмжтэй үйлчилгээ бидний давуу тал.
Aлсын хараа:
Багш, судлаач, суралцагч болон төгсөгч нарыг дэлхийн түвшний мэдлэг, мэдээлэлтэй холбох гүүр.
Эрхэм зорилго:
-
Бид судалгаа, сургалт, мэдлэгийг гүнзгийрүүлж судлахад дэмжлэг үзүүлэхүйц шинжлэх ухааны мэдлэгийн сан хөмрөг бүхий, шинэлэг, эрүүл аюулгүй, тав тухтай, нээлттэй насан туршийн боловсролыг дэмжих номын сангийн орчин бүрдүүлж МУБИС-ийн мэдлэгийг дэлхийд сурталчлах.
-
МУБИС-ийн захирлын 2019 оны 03 сарын 27 ны А/88 тоот тушаалаар батлагдсан МУБИС-ийн “Номын сангийн хөгжлийн хөтөлбөр /2019-2024/ 5 жилийн хугацаатай 2 үе шаттайгаар төлөвлөн хэрэгжүүлж байна.
Хөтөлбөрийн зорилт:
МУБИС-ийн номын сан нь суралцагчийн бүтээлч санаачлагыг дэмжих, судлаачдын чанарыг сайжруулах, судалгааны төрөл, тоо, чадавхыг нэмэгдүүлэх, тэдгээрийг сурталчлах, олон улсын болон дотоодын үнэлгээг сайжруулахад гол хамтрагч байхад оршино.
Тус хөтөлбөрийн хүрээнд:
• МУБИС-ийн сургалт, эрдэм шинжилгээ, инновацийг дэмжих дэлхийн түвшний мэдлэг, мэдээллийн сан хөмрөгийг бүрдүүлэх;
• Номын сангийн үйлчилгээ, орчинг сайжруулах;
• Номын сангийн тоног, төхөөрөмж, програм хангамжууд, нэгдсэн хайлтын системийг бий болгох;
• МУБИС-ийн мэдлэгийг дотоод болон гадаадад сурталчлах;
-
Номын сангийн үйлчилгээний эрх зүйн орчинг сайжруулах;
-
Хүний нөөцийг чадавхжуулах, хөгжүүлэх, мэргэжилтэн шинээр бэлтгэх зэрэг зорилт дэвшүүлэн хэрэгжүүлж байна.
-
МУБИС-ийн захирлын 2020 оны 07-р сарын 01-ний өдрийн А/121 тоот тушаалаар батлагдсан “Номын сангийн журам”-ыг үйл ажиллагаандаа мөрдөн,
-
МУБИС нь МБУС, Архангай Багшийн Сургуулийн номын сан ,СӨБС, БС МУБИС-ийн харьяа ЕБС, Төв номын сан гэсэн салбар нэгжүүдэд үйл ажиллгаагаа явуулж байна.
-
Олон улсын стандартад нийцсэн програм хангамжийг нэвтрүүлэх ажлын хүрээнд MARC21 стандарт, Z39.50 протоколыг дэмжсэн Коха программ хангамжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн уншигчдад үйлчилгээ үзүүлж байна.
-
МУБИС-ийн номын сан нь http://catalog.msue.edu.mn/ нийт 232924 ширхэг сан хөмрөгтэй танхимын болон чөлөөт сонголтын үйлчилгээгээр 26 номын санч-мэдээллийн ажилтан үйлчилгээг хүргэж байна.
-
Номын сан нь уншигчдад илүү тав тухтай орчинд үйлчлүүлэх боломжоор бүрэн хангагдаж орчин үеийн үйлчилгээг нэвтрүүлсэн, уншигчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн Судалгааны 5 танхим, Гэрээр ном олгох нэгжүүдийг байгуулж уншигч чөлөөт сонголтоор номоо өөрөө авч судлах боломжтойгоор зохион байгуулсан байна.
-
Цаашдаа эрдэм шинжилгээний ажилтан, суралцагсдыг мэдлэг боловсролоо хөгжүүлэхэд мэдээллээр түргэн шуурхай хангах, сургалтын үйл ажиллагааг дэмжих сургалт арга зүйн төв болж орчин үеийн шаардлагыг хангасан цахим номын сан болох зорилттой ажиллаж байна.
-
МУБИС-ийн оюутан суралцагчид судлаачдын хэрэгцээ шаардлагад тулгуурлан 2018 оноос SPRINGER цахим мэдээллийн сангийн 1064 ном, EBSCO цахим мэдээлийн сангийн 530 ном, 1300 сэтгүүл, Research4life зэрэг 7 мэдээллийн сангийн 60644 цахим ном, 21000 сэтгүүл, эрдэм шинжилгээний илтгэл өгүүлэл байна.
-
Мөн олон улсад нэр хүндтэй цахим сангуудыг үзэх боломжтой байна.
-
Цахим сангүүдын хаяг:
-
МУБИС-ийн цахим сангуудын хаяг:
13. Гадаад цахим сангуудын хаяг:
- https://www.annualreviews.org/
- https://www.lyellcollection.org/
- https://online.liverpooluniversitypress.co.uk/
- https://www.journals.uchicago.edu/
Уншигчдын эрэлт хэрэгцээнд үндэслэн эрдэм шинжилгээ судалгааны бүтээл, эрэлт ихтэй цөөн хувьтай ном сурах бичиг унших, цахим ном унших, хайх зориулалт бүхий 30 ширхэг таблетийг суурилуулж одоогоор нийт 1100 ном сурах бичиг, судалгааны материалыг цахим хэлбэрт шилжүүлсэн.
МУБИС Оюутан, судлаачдын оюуны бүтээлийг шалгах, баталгаажуулах, хамгаалах, тэдгээрийн судалгааны арга барилыг дээшлүүлэх зорилгоор “Оюуны бүтээлийн хуулбарлалтаас сэргийлэх олон улсын жишигт нийцсэн urkund ourginal цогц систем”-ийг албан ёсоор хэрэглэж байна. Үүнд: магистр, докторын судалгааны ажил болон Эрдэм шинжилгээний сэтгүүлийн бүтээлийн хуулбарлалтыг шалгаж байна.