МУБИС-д хичээл дүйцүүлэн тооцох журам
МУБИС-д хичээл дүйцүүлэн тооцох журам”-аар оюутны өмнө судалсан хичээл, тэдгээрийн кредит, үнэлгээ мөн олон улсын хэлний шалгалтын оноог МУБИС-д дүйцүүлэн тооцоход оршино. Энэхүү журмаар МУБИС-ийн сургалтын үйл ажиллагаан дахь дараах харилцааг зохицуулна. Үүнд:
- Бакалавр, магистр, докторын хөтөлбөрт шилжин суралцахад оюутны өмнө судалсан хичээлийг дүйцүүлэх
- 1+2, 2+1, 2+2, 3+1 зэрэг гадаад, дотоодын их дээд сургуультай хамтарсан хөтөлбөрөөр суралцагчдын хичээл болон тэдгээрийн кредит, үнэлгээг дүйцүүлэх
- Оюутан солилцооны хөтөлбөрөөр суралцагчдын бусад их дээд сургуульд судалсан хичээл болон тэдгээрийн кредит, үнэлгээг дүйцүүлэх
- Зэрэг ахиулах болон хөрвөх хөтөлбөрт элсэгчдийн өмнө судалсан хичээл болон тэдгээрийн кредит, үнэлгээг дүйцүүлэх
- Мэргэжлийн магистрт элсэгчдийн бүтээлийг мэргэжлийн хичээлтэй дүйцүүлэх
- Бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцагчдын олон улсын хэлний шалгалтын оноог гадаад хэлний хичээлтэй дүйцүүлэх
- Шууд шалгалтаар хичээл тооцуулахтай холбоотой харилцаа тус тус багтана.