МУБИС Чанарын нэгдсэн менежментийн тогтолцоо нэвтрүүллээ

2024-05-24 12:43
Үйл ажиллагаа

Монгол Улсын Боловсролын Их Сургууль Нэгдсэн менежментийн тогтолцооны олон улсын стандартыг нэвтрүүлэхээр ажлын хэсэг гарган “World standart consulting” ХХК-тай гэрээ байгуулж, Зөвлөх багийн үйлчилгээ, сургалтыг авч ажилласан. Тус ажлын үр дүнгээ олон улсын ISO стандартын нэгдсэн менежментийн тогтолцооны баталгаажуулалтын зөвлөлийн хурлаар тайлагнаж, 3 жилийн хугацаатай амжилттай баталгаажуулсан.

Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн удирдлагууд Олон Улсын Менежментийн Тогтолцооны стандарт Чанарын Менежментийн Тогтолцоо ISO 9001:2015, Боловсролын Байгууллагын Менежментийн Тогтолцоо ISO 21001:2018 стандартуудыг Нэгдсэн Менежментийн Тогтолцоот хэлбэрээр нэвтрүүлж, Олон Улсын Итгэмжлэлийн Форум буюу International Accreditation Forum (IAF)-д бүртгэгдсэн гэрчилгээг “MonCertf” тохирлын үнэлгээний байгууллагаас гардан авлаа.

Тус стандартуудын хамрах хүрээнд:

  • МУБИС-ийн Захиргаа
  • Математик, байгалийн ухааны сургууль багтаж байна.

 

  • Хэлбэр
  • Болох өдөр2024-09-10
  • Эхлэх, дуусах09:00 - 18:00
  • Хаана
  • Хамтрагч байгууллагаМУБИС
  • Оролцох хүний тоо100+