Химийн ухааны доктор (Ph.D) -ын зэрэг хамгаална

2023.06.28 10:01 Үйл явдал

“Хими, Химийн инженерчлэл”-ийн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн  хуралдаан 2023 оны 07-р сарын 06-ны өдрийн 14:00 цагт МУИС-ийн хичээлийн төв байрны Эрдмийн танхим (216 тоот)-д болно. Хуралдаанаар МУБИС-ийн Математик, Байгалийн ухааны сургуулийн Химийн тэнхимийн дараах хоёр докторантын “Химийн ухааны докторын зэрэг горилох бүтээл”-ийн жинхэнэ хамгаалалтыг хийнэ. Үүнд:

  1. докторант Энхээ овогтой Мөрэн (MUREN)-ийн “Туршилтын болон квант химийн тооцооллын аргаар хийн хроматографийн баганад үүсэх устөрөгчийн холбоог судлах нь”
  2. докторант Соёлт овогтой Сурьяа (SURIYA)-ийн “Улаанбаатар хотын агаарын чанарын өөрчлөлт, PM2.5 тоосонцрыг урьдчилан таамаглах загвар босгох”

 

“Хими, Химийн инженерчлэл”-ийн докторын зэрэг

хамгаалуулах зөвлөл