МУБИС-ийн магистр, докторын хөтөлбөрийн намрын элсэлт сунгагдлаа

2023.08.14 10:17 Үйл явдал

МУБИС-ИЙН ДОКТОРЫН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ 2023.09.20 ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛНЭ

Докторын бүртгэл:

  • Элсэлтийн бүртгэлийг  https://burtgel.msue.edu.mn/  хаягаар явуулна.
  • Докторын хөтөлбөрийн намрын улирлын сургалтын бүртгэл 2023 оны 08 дугаар сарын 10-наас 09 дүгээр сарын 20-ныг дуустал явагдана.
  • Бүртгэл дууссаны дараа бүртгэлд өгсөн цахим хаягаар хичээлийн хуваарь болон сургалтын талаарх мэдээллийг илгээнэ.
  • Суралцах хөтөлбөрөө сонгож шаардлагатай мэдээлэл,  бичиг баримтыг гүйцэд оруулснаар таны бүртгэл баталгаажна.
  • Суралцах хугацаа: 3-4 жил
  • Нийт судлах кредит: 60
  • 1 кредитийн төлбөр: 166000 төгрөг
  •  Эхний улирлын хичээл 2023 оны 09 дүгээр  сарын 11-нээс  2023 оны 12 дугаар сарын 15-ны хооронд хичээллэнэ. /Хичээл танхим болон цахимаар орно/ 
  • Элсэлт авах мэргэжил:  -  Бүх мэргэжил

Бүртгүүлэгчдэд тавигдах шаардлага:

  • Магистрын  дипломын голч дүн 3.3-аас дээш тохиолдолд докторын хөтөлбөрт шууд элсүүлнэ. Голч дүн хүрэхгүй тохиолдолд мэргэжлийн шалгалт авах бөгөөд шалгалтад 70%-иас дээш оноо авсан тохиолдолд элсүүлэн суралцуулна.
  • Элсэгч нь тухайн элсэх мэргэжлийн чиглэлээрээ магистрын зэрэг хамгаалсан байна.
  • Элсэгч нь өмнө эзэмшсэн магистрын чиглэлээс өөр чиглэлээр докторын хөтөлбөрт хамрагдах бол сургалтын агуулгын залгамж чанарыг хангахад шаардагдах хичээлийн зөрүүг нөхөн үзнэ. Нөхөн үзсэн хичээлийг докторын хөтөлбөрийн үндсэн багц цагт тооцохгүй.
  • Бүртгүүлэхдээ бүртгэлийн системийн анкетыг үнэн зөв бөглөж, дараах бичиг баримтуудыг  сканердаж, цахим хэлбэрээр хавсаргана.
  • Цээж зураг / сүүлийн 3 сард авхуулсан/
  •  Бакалавр болон магистрын диплом, хавсралтын хам
  • Бүртгэлийн хураамжийн 30000 төгрөг төлсөн баримт                                                    

МУБИС-ИЙН МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРИЙН НАМРЫН СУРГАЛТЫН  БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Магистрын бүртгэл:

  • Элсэлтийн бүртгэлийг  https://burtgel.msue.edu.mn/  хаягаар бүртгэнэ.
  • Магистрын хөтөлбөрийн намрын улирлын сургалтын бүртгэл 2023 оны 08 дугаар  сарын 10-наас 09 дүгээр сарын 20-ныг дуустал явагдана.
  • Бүртгэл дууссаны дараа бүртгэлд өгсөн цахим хаягаар хичээлийн хуваарь болон сургалтын талаарх мэдээллийг илгээнэ.
  • Суралцах хөтөлбөрөө сонгож шаардлагатай мэдээлэл,бичиг баримтыг гүйцэд оруулснаар таны бүртгэл баталгаажна.
  • Суралцах хугацаа: 1.5-2 жил
  • Нийт судлах кредит: 34-38 /мэргэжлийн онцлогоос шалтгаалаад/
  • 1 кредитийн төлбөр: 112000 төгрөг
  • Эхний улирлын хичээл 2023 оны 09 дүгээр  сарын 11-нээс  2023 оны 12 дугаар сарын 15-ны хооронд хичээллэнэ. /Хичээл танхим болон цахимаар орно/ 
  • Элсэлт авах мэргэжил: - Бүх мэргэжил

Бүртгүүлэгчдэд тавигдах шаардлага:

  • Бакалаврын  дипломын голч дүн 2.7-оос дээш тохиолдолд магистрын хөтөлбөрт шууд элсүүлнэ. Голч дүн хүрэхгүй тохиолдолд мэргэжлийн шалгалт авах бөгөөд шалгалтад 70%-иас дээш оноо авсан тохиолдолд элсүүлэн суралцуулна.
  • Элсэгч нь тухайн элсэх мэргэжлийн чиглэлээрээ бакалаврын зэрэг хамгаалсан байна.
  • Элсэгч нь өмнө эзэмшсэн бакалаврын мэргэжлээс  өөр чиглэлээр магистрын хөтөлбөрт хамрагдах бол сургалтын агуулгын залгамж чанарыг хангахад шаардагдах хичээлийн зөрүүг нөхөн үзнэ. Нөхөн үзсэн хичээлийг магистрын хөтөлбөрийн үндсэн багц цагт тооцохгүй.
  • Бүртгүүлэхдээ бүртгэлийн системийн анкетыг үнэн зөв бөглөж, дараах бичиг баримтуудыг сканердаж, цахим хэлбэрээр хавсаргана.
  • Цээж зураг /сүүлийн 3 сард авхуулсан/
  •  Бакалаврын диплом, хавсралтын хамт
  • Бүртгэлийн хураамжийн 30000 төгрөг төлсөн баримт                                                      

МУБИС-ИЙН ГАДААД МАГИСТР,  ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРИЙН НАМРЫН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Докторын бүртгэл:

  • Элсэлтийн бүртгэлийг https://burtgel.msue.edu.mn/ хаягаар явуулна.
  • Докторын хөтөлбөрийн намрын улирлын сургалтын бүртгэл 2023 оны 08 дугаар  сарын 10- наас 09 дүгээр сарын 20-ныг дуустал явагдана.
  • Бүртгэл дууссаны дараа бүртгэлд өгсөн цахим хаягаар хичээлийн хуваарь болон сургалтын талаарх мэдээллийг илгээнэ.
  • Суралцах хөтөлбөрөө сонгож шаардлагатай мэдээлэл, бичиг баримтыг гүйцэд оруулснаар таны бүртгэл баталгаажна.
  • Суралцах хугацаа: 3-4 жил /доктор/, 1.5-2 жил /магистр/
  • Нийт судлах кредит: 60 доктор, 34-38 магистр
  • 1 кредитийн төлбөр:     -      Магистр - 311650 төгрөг
    • Доктор – 350000 төгрөг
  • Эхний улирлын хичээл 2023 оны 09 дүгээр  сарын 11-нээс  2023 оны 12 дугаар сарын 15-ны хооронд хичээллэнэ. /Хичээл танхим болон цахимаар орно/ 
  • Элсэлт авах мэргэжил: - Бүх мэргэжил

Бүртгүүлэгчдэд тавигдах шаардлага:

  • Бүртгүүлэгч нь Монгол хэлний зохих түвшний шаардлага хангасан, монгол хэл, бичгийн шалгалтын 70 онооноос дээш байна. МУБИС-ийн болон Монголын их, дээд сургуульд магистрын түвшинд суралцаж төгссөн бол шалгалтаас чөлөөлнө. 70-аас доош оноо авсан тохиолдолд Монгол хэл, бичгийн бэлтгэл ангид хэлний түвшнээс шалтгаалан 6-18 сар хэлний бэлтгэлд суралцана.
  • Элсэгч нь өмнө эзэмшсэн магистрын чиглэлээс өөр чиглэлээр докторын хөтөлбөрт хамрагдах бол сургалтын агуулгын залгамж чанарыг хангахад шаардагдах хичээлийн зөрүүг нөхөн үзнэ. Нөхөн үзсэн хичээлийг докторын хөтөлбөрийн үндсэн багц цагт тооцохгүй.
  • Бүртгүүлэхдээ бүртгэлийн системийн анкетыг үнэн зөв бөглөж, дараах бичиг баримтуудыг сканердаж, цахим хэлбэрээр хавсаргана.
  • Гадаад паспортын хуулбар /Паспортын нүүрэн хэсгийг дэлгэмэл байдлаар сканердсан хуулбар, хүчинтэй хугацаа 180 хоногоос доошгүй байх/
  • Эрүүл мэндийн хуудас
  • Иргэний үнэмлэх /биеийн байцаалт/-ийн хуулбар
  • Иргэний үнэмлэхийн монгол хэл дээр баталгаат орчуулга
  • Бакалаврын зэргийн дипломын хуулбар
  • Бакалаврын зэргийн дипломын хуулбарын монгол хэл дээр баталгаат орчуулга
  • Бакалаврын төгсөлтийн дипломын хуулбар
  • Бакалаврын төгсөлтийн дипломын хуулбарын монгол хэл дээр баталгаат орчуулга
  • Бакалаврын дипломын цахим бүртгэлийн хуудас
  • Бакалаврын дипломын цахим бүртгэлийн хуудасны монгол хэл дээр баталгаат орчуулга
  • Магистрын зэргийн дипломын хуулбар
  • Магистрын зэргийн дипломын хуулбарын монгол хэл дээр баталгаат орчуулга
  • Магистрын дипломын цахим бүртгэлийн хуудас
  • Магистрын дипломын цахим бүртгэлийн хуудасны орчуулга
  • Сургууль төгссөн болохыг нотлох QR код бүхий тодорхойлолт монгол хэл дээр баталгаат орчуулгын хамт
  • 3*4 хэмжээтэй зураг 4 хувь
  • Бүртгэлийн хураамж 120000 төгрөг төлсөн баримт / Гүйлгээний утга: Паспорт дээрх нэр, паспортын дугаар/

БОЛОВСРОЛЫН УДИРДЛАГЫН МАГИСТРЫН БҮРЭН ОНЛАЙН ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭЛТ АВНА

Магистрын бүртгэл:

  • Элсэлтийн бүртгэлийг  https://burtgel.msue.edu.mn/  хаягаар бүртгэнэ.
  • Магистрын хөтөлбөрийн намрын улирлын сургалтын бүртгэл 2023 оны 08 дугаар  сарын 10-наас 09 дүгээр сарын 20-ныг дуустал явагдана.
  • Бүртгэл дууссаны дараа бүртгэлд өгсөн цахим хаягаар хичээлийн хуваарь болон сургалтын талаарх мэдээллийг илгээнэ.
  • Суралцах хөтөлбөрөө сонгож шаардлагатай мэдээлэл,бичиг баримтыг гүйцэд оруулснаар таны бүртгэл баталгаажна.
  • Суралцах хугацаа: 1.5-2 жил
  • Нийт судлах кредит: 34
  • 1 кредитийн төлбөр: 112000 төгрөг
  • Эхний улирлын хичээл 2023 оны 09 дүгээр  сарын 11-нээс  2023 оны 12 дугаар сарын 15-ны хооронд онлайнаар хичээллэнэ.

Бүртгүүлэгчдэд тавигдах шаардлага:

  • Бакалаврын  дипломын голч дүн 2.7-оос дээш тохиолдолд магистрын хөтөлбөрт шууд элсүүлнэ. Голч дүн хүрэхгүй тохиолдолд мэргэжлийн шалгалт авах бөгөөд шалгалтад 70%-иас дээш оноо авсан тохиолдолд элсүүлэн суралцуулна.
  • Элсэгч нь тухайн элсэх мэргэжлийн чиглэлээрээ бакалаврын зэрэг хамгаалсан байна.
  • Элсэгч нь өмнө эзэмшсэн бакалаврын мэргэжлээс  өөр чиглэлээр магистрын хөтөлбөрт хамрагдах бол сургалтын агуулгын залгамж чанарыг хангахад шаардагдах хичээлийн зөрүүг нөхөн үзнэ. Нөхөн үзсэн хичээлийг магистрын хөтөлбөрийн үндсэн багц цагт тооцохгүй.
  • Бүртгүүлэхдээ бүртгэлийн системийн анкетыг үнэн зөв бөглөж, дараах бичиг баримтуудыг сканердаж, цахим хэлбэрээр хавсаргана.
  • Цээж зураг /сүүлийн 3 сард авхуулсан/
  •  Бакалаврын диплом, хавсралтын хамт
  • Бүртгэлийн хураамжийн 30000 төгрөг төлсөн баримт                                                                                               

Сургуулийн нэр

Хаан банкны данс

1

Багшийн сургууль

5031748067

2

Боловсрол судлалын сургууль

5031748078

3

Математик байгалийн ухааны сургууль

5031748056

4

Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль

5031748034

5

Дүрслэх урлаг, технологийн сургууль

5031748045

6

Сургуулийн өмнөх боловсролын сургууль

5431013059

7

Биеийн тамирын сургууль

5431013504

Холбогдох утасны дугаар 77775115-1034

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ