МУБИС, Япон улсын ХЁГО боловсролын их сургуулийн хамтарсан сургалт боллоо

2023.09.26 13:54 Үйл явдал

МУБИС, Японы Хёго Боловсролын Их Сургууль хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Тусгай хэрэгцээт боловсролын магистрын сургалтын хөтөлбөрийг хөгжүүлэх, багш, судлаачдыг тусгай боловсролын судалгааны шинэ арга, аргачлалтай танилцуулах зорилгоор “ Суралцахуйн болон хөгжлийн үнэлгээний арга” сэдэвт  сургалтыг 2023 оны 9 дүгээр сарын 18-наас 22-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтад:

  • Японы Хёого БИС-ийн проф.Исава Шинзо: Зан үйлийн хэрэглээний  шинжилгээ: ABA (Applied Behavior Analysis) сэдвээр,
  • Проф. Ишикура Кенжи: Зан үйл, сэтгэл хөдлөлийг үнэлэх нэгэн аргачлал- SDQ (Strength and Difficulties Questionnaire) сэдвээр,
  •  Шизуока Их сургуулийн проф. Коно Такеши: Аутизмын хүрээний эмгэг ба AQ (Autism Spectrum Quotient) сэдвээр,
  • Хойд Кюүшү Их сургуулийн проф. Сайта Ясуаки: Бага насны хүүхдийн хөгжлийн Энжожи аналитик сорил (Enjoji method of analytical developmental testing of infants) сэдвээр,
  • МУБИС-ийн БХССХ-ийн секторын эрхлэгч дэд.проф. Д.Одгэрэл: “Монгол Танака Бине” оюун ухааны сорил (Mongolian Tanaka-Binet Intelligence Test V) сэдвээр лекц уншиж танилцууллаа.

Сургалтад МУБИС-ийн багш, судлаач, оюутнууд, БСҮХ, БЕГ-ын хэлтсийн дарга мэргэжилтнүүд, бусад их дээд, ЕБС- ийн багш нар, ТББ-ын төлөөлөл 30 гаруй хүмүүс оролцлоо.