МУБИС-ийн Сэтгэл судлалын бакалаврын хөтөлбөр нь хамгийн эрэлттэй мэргэжлүүдийн нэг бөгөөд элсэгчдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Сэтгэл судлаач болохоор бэлтгэгдэж буй суралцагчдад физиологийн үүднээс сэтгэц зан үйлийн үзэгдлийг тайлбарласан Монгол хэл дээрх сурах бичиг тун хомс байдаг нь тулгамдаж буй асуудлын нэг аж. МУБИС-ийн Сэтгэл судлал, арга зүйн тэнхим энэ онд сурах бичгийнхээ тоог нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр шинэ номоо өлгийдөн авлаа.
МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн Сэтгэл судлал, арга зүйн тэнхимийн багш, доктор Б.Энхмаа, багш А.Тэгшжаргал нар ОХУ-ын Санкт-Петербург хотын А.И.Герцений нэрэмжит СХУ-ны Улсын их сургуулийн профессор Николаева Елена Ивановнагийн “Сэтгэцфизиологи” сурах бичгийг Монгол хэлнээ хөрвүүлж, өнөөдөр зохиогчийн хамт номын нээлтээ хийлээ.
Тухайн сурах бичигт хөгшрөлтийн сэтгэцфизиологи, сэтгэцийн биологи, стресс, хөдөлгөөний сэтгэц, нойрны сэтгэц, тархины чиг үүргийн тэгш бус хэм зэрэг бидний нийгэмд тулгамдаад буй сэтгэцийн маш олон асуудлийг тайлбарласан байна.
Номын нээлтэд МУБИС-ийн СХАГ-ын дарга, доктор Д.Соронзон, БоСС-ийн захирал, профессор Д.Мөнхжаргал, ССАЗТ-ийн эрхлэгч, доктор Г.Галсанжамц тэргүүтэй салбарын эрхэм хүндтэй зочид төлөөлөгчид, МУБИС-ийн хамт олон, оюутан суралцагчид оролцлоо.