Зураглаач, дизайнерын ажлын байранд урьж байна

2025.02.06 10:22 Зарлал

Нэгжийн нэр:  МУБИС-ийн Сургалт, цахим шилжилтийн хэлтэс

Албан тушаалын нэр: Цахим контент хөгжүүлэлт хариуцсан мэргэжилтэн

Зарласан орон тоо: Үндсэн - 1 хүн

МУБИС-ийн студид шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдан ажиллах болно.

Тавигдах шаардлага:

  1. График дизайнер эсвэл зураглаач мэргэжилтэй
  2. Дүрс авах, эвлүүлэг монтаж хийж эцсийн бүтээл болгон хөгжүүлэх мэдлэг, чадвартай.
  3. Сургуулийн үйл ажиллагааны постер бэлтгэх мэдлэг, чадвартай.
  4. Багаар хамтран ажиллах чадвартай
  5. Телевиз, студид ажиллаж фото, видео контент бүтээж байсан туршлагатай.

Бүрдүүлэх материал:

Ажилд орохыг хүссэн өргөдөл, Анкет /зурагтай/, Боловсрол, мэргэжлийн диплом, мэргэжлийн зэрэг, цолны үнэмлэх, бүтээлийн жагсаалт, гэрчилгээ, сертификат, түүнтэй адилтгах бичиг баримтын нотариатаар баталгаажуулсан хувь, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг баталгаажуулсан баримт /е-mongolia/, Иргэний үнэмлэхийн хуулбар (е-mongolia, ТҮЦ машинаас авсан лавлагаа), Оршин суух газрыг тодорхойлсон баримт

Бүртгэл: 2025 оны 02 дугаар сарын 16-ныг дуустал МУБИС-ийн 1-р байрны 213 тоотод бүртгэнэ.

Холбоо барих: Хүний нөөцийн менежер утас: 77775115 /1009/ , 88007792