
МУБИС жил бүр сургалтын орчноо сайжруулан, шинэчилсээр ирсэн. Энэ хичээлийн жилийн хувьд төв номын сангийн 3 давхрын бие даан хичээлээ хийх танхимын гэрэлтүүлэг, орчныг сайжруулан, тавилгуудыг шинэчлэн, олон цаг суухад тав тухтай байх нөхцөлийг бүрдүүллээ. Ийнхүү 2025-2026 оны хичээлийн жилд суралцах оюутан суралцагчдаа хүлээн авч эхэллээ.