Өнөөдөр МУБИС-ийн ректор, профессор Ж.Батбаатар, Тамгын газрын дарга, дэд профессор Л.Мөнхтуяа нар Дотоод хэргийн их сургуулийн ректор, профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Тэргүүн дэд бөгөөд сургалт эрдэм шинжилгээний газрын захирал, дэд профессор, цагдаагийн хурандаа Д.Эрдэнэбаатар, Багшийн хөгжлийн төвийн эрхлэгч, доктор (Ph.D), цагдаагийн ахлах дэслэгч Г.Буягтогтох нарыг хүлээн авч, албан уулзалт хийлээ.
Уулзалтаар хэлэлцсэн асуудал:
- 2018 оноос хэрэгжүүлж буй хоёр сургуулийн хамтран ажиллах санаж бичгийн хүрээнд цаашдын хийх ажлыг өргөжүүлэх;
- Хоёр сургуулийн багш нарын магистр, докторын сургалтад харилцан хөнгөлөлт үзүүлэх гэрээг шинэчлэн байгуулах;
- Хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэн үр бүтээлтэй ажилласан багш нарыг шагнаж урамшуулах зэрэг асуудлыг хэлэлцэн, санал солилцлоо.
МУБИС-ТАМГЫН ГАЗАР