МУБИС-ийн оюутнуудад эрт илрүүлэг, үзлэг шинжилгээ хийх явуулын амбулатори ажиллаж байна

2023.09.25 14:01 Онцлох мэдээ

МУБИС-ийн Захирлын 2023 оны А/213 тоот тушаалын дагуу оюутнуудыг эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд бүрэн хамруулахаар Тамгын газар, Эрүүл мэндийн төвийн төлөвлөгөөт ажил үргэлжилж байна. Тус ажлын хүрээнд БЗД-ийн Эрүүл мэндийн  дэмжих төвтэй хамтран “Эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгийн явуулын амбулатори”-ийг 2023.09.25,26-ны өдрүүдэд 08:30-12:00 цагийн хооронд  “Оюутны өргөө цогцолбор I,II байр”-нд ажиллуулж байна.

Үзлэг шинжилгээнд хамрагдахдаа

  • Өлөн байх
  • Шээсээ зориулалтын шинжилгээний саванд хийж ирэх
  • Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байх (18-30 нас)

    МУБИС-ТАМГЫН ГАЗАР