Өнөөдөр МУБИС-ийн Тамгын газраас удирдах ажилтнуудад зориулсан сургалт зохион байгууллаа. Тус сургалтад МУИС-ийн Бизнесийн сургуулийн профессор Б.Даваасүрэн “Боловсролын байгууллагын маркетингийн удирдлагын асуудал” сэдвээр, ШУТИС-ийн дэд профессор Д.Барсболд “Санхүүгийн менежмент” (төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд) сэдвээр тус тус илтгэл тавьж, санал солилцлоо.
Сургалтад МУБИС-ийн ректор, газрын дарга, бүрэлдэхүүний сургуулийн захирал, ЕБС-ийн захирал, хэлтсийн болон албадын дарга нар гээд нийт 20 гаруй удирдах ажилтнууд идэвхтэй хамрагдсан юм.
МУБИС-ТАМГЫН ГАЗАР