Testzentrum Ulaanbaatar буюу Германы их дээд сургуульд элсэн ороход шаардлагатай хэлний мэдлэг тогтоох болон герман хэлний түвшин тогтоох шалгалтын албан ёсны эрхтэй төвийг МУБИС-ийн дэргэд нээлээ.
Testzentrum Ulaanbaatar төвийн нээлтэд МУБИС, НХУС-ийн захирал, профессор Н.Мягмарцоож, ХБНГУ-ын ЭСЯ-ны Эдийн засаг, соёлын асуудал хариуцсан төлөөлөгч, ноён Инго Хапке, Монгол Улс дахь анхны TestDaF-ын шалгалтын төвийн дарга, профессор хатагтай Х. Наранчимэг, Хилийн чанад дахь ЕБС-ийн асуудал хариуцсан албаны дарга, хатагтай Моника Эггэр, ХБНГУ-ын Гёте Институтын герман хэлний бодлогын хэлтсийн дарга, хатагтай Г.Ариунцэцэг, МУБИС дахь Германы Эрдмийн Солилцооны Алба (DAAD)-ны суурин төлөөлөгч, ноён Кристиан Келнер, Монгол улсын их, дээд сургуулиуд болон ЕБС-ийн герман хэлний багш нарын төлөөлөл хүрэлцэн ирсэн юм.
Тус шалгалтын төв нь TestDaF (Германы их, дээд сургуульд элсэн суралцахад шаардлагататай герман хэлний мэдлэг, чадварыг тогтоох цахим шалгалт), onSET (гадаад хэлний түвшин тогтоох шалгалт), TestAS (Бакалаврын түвшинд суралцах хүсэлтэй гадаад оюутанд зориулсан танин мэдэхүйн болон мэргэжлийн ур чадвар шалгах шалгалт), dMAT (Мастерын түвшин суралцах хүсэлтэй гадаад оюутанд зориулсан танин мэдэхүйн болон мэргэжлийн ур чадвар шалгах гадаад оюутанд зориулсан шалгалт) шалгалтыг тус тус зохион байгуулан ажиллана.