Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340, 2017 оны 67 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах хүрээнд ОБЕГ-аас их дээд сургуулиудад гамшгаас хамгаалах сургалтыг зохион явуулж байна.
МУБИС-д Онцгой байдлын ерөнхий газраас газар хөдлөлтийн гамшгийн аюулыг иргэд, олон нийтэд таниулах, гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах тухай сургалтыг зохион байгууллаа.
Сургалтаар багш, ажилтан, оюутнуудад ОБЕГ-ийн төлөөлөгчид Гамшгаас урьдчилан сэргийлэх ерөнхий танилцуулга мэдээллийг хичээлийн I байрны 312 тоот хурлын танхимд хийсэн юм. Үүний дараа хичээлийн I, II, III байрны гадаах талбайд дуут дохио ажиллуулж, гамшгийн дадлага сургуулилт хийлээ.