Дээд боловсролын тухай хуулийн 26.3-д төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлд үүсгэн байгуулагчийн төлөөлөл найм, багшийн төлөөлөл гурав, төгсөгч, ажил олгогчийн төлөөлөл гурав, суралцагчийн төлөөлөл нэг байна гэж заасан байдаг байна.
МУБИС-ийн Удирдах зөвлөл дэх МУБИС-ийн төлөөллийг сонгох сонгуулийн удирдамжийн 3.1-д заасан Багшийн төлөөллийг сонгох сонгуулийг 2 үе шаттай зохион байгуулж, салбар болон бүрэлдэхүүн сургуулиас сонгогдсон багш нар хоёрдугаар шатанд нэр дэвшсэн юм. Сонгуулийн сүүлийн шатыг 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр цахимаар зохион байгуулж, дүн гарлаа.
Багшийн төлөөлөлд
НХУС С.Амартүвшин
МБУС Т.Гансүх
ДУТС Д.Сэрээтэрдорж
СӨБС Б.Жавзандулам
БС Б.Булган
БТС С.Туул
БоСС Т.Цэндсүрэн
Архангай БС Ц.Оюунчимэг
БӨБС Э.Болортуяа нарын 9 хүн нэр дэвшсэн бөгөөд сонгуульд саналаа өгсөн ирц 61,6% байсан юм. Сонгуулийн дүнгээр НХУС-ийн багш, дэд профессор С.Амартүвшин 26 хувь, МБУС-ийн багш, доктор Т.Гансүх 25 хувиар тус тус МУБИС-ийн Удирдах зөвлөл дэх МУБИС-ийн Багшийн төлөөлөлд сонгогдлоо.
Үйлдвэрчний эвлэлийн хорооны төлөөлөлд
МБУС В.Гүндэгмаа
НХУС Т.Мөнхнаран
СӨБС Н.Түвшинлхагва
БТС Ш.Энхбүрэн нар нэр дэвшсэн бөгөөд сонгуульд саналаа өгсөн ирц 62,3% байсан юм. Сонгуулийн дүнгээр МБУС-ийн багш, доктор В.Гүндэгмаа 43 хувиар МУБИС-ийн Удирдах зөвлөл дэх МУБИС-ийн Багшийн төлөөлөлд Үйлдвэрчний эвлэлийн хорооноос сонгогдлоо.
Сонгогдсон гишүүддээ амжилт хүсье.