БШУЯ, төрийн өмчийн 6 их сургууль хамтран “Шинжлэх ухаан, технологийн сэргэлт: Их сургуулиудын оролцоо” сэдвийн хүрээнд олон улсын хурал зохион байгуулж байна. Тус хурлын салбар хуралдаан болох “БОЛОВСРОЛЫН СУДАЛГАА-ИННОВАЦ” сэдэвт хурлыг МУБИС-ийн эрдмийн хамт олон өнөөдөр зохион байгуулж байна.
Тус хуралд Монгол, Япон, БНСУ, БНХАУ, Азербайжан, Бельги зэрэг 6 улсын эрдэмтэн судлаачид илтгэлээ хэлэлцүүлж, МУБИС-ийн албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан олон нийтэд хүргэлээ.