МУБИС-ийн санхүүжилттэй суурь судалгаа, инновац болон захиалгат төслөөр Багшийн сургуулийн эрдмийн хамт олон “Бага боловсролын хөгжил” төслийг хэрэгжүүллээ.
Төслийн хүрээнд “Бага боловсролын үндэс” нээлттэй сурах бичиг, “Бага боловсрол” толь бичиг гэсэн 2 үндсэн бүтээгдэхүүнийг боловсруулж, оюутны хүртээл болгож байна.
Төслийг Багшийн сургуулийн ХА-ны дарга, профессор Д. Наранцэцэг санаачилж, төслийн зохицуулагчаар Багшийн сургуулийн захирал, дэд профессор Г.Бямбацэрэн, төслийн удирдагчаар Багшийн сургуулийн багш, доктор (Ph.D) Д.Ганболд нар ажиллаа.
Тус хоёр бүтээгдэхүүнийг боловсруулахад Багшийн сургуулийн 38 профессор багш нар оюун ухаан, ур чадвараа зориулсан юм.