МУБИС-ийн Удирдах зөвлөлийн анхдугаар хуралдаан 2024 оны тавдугаар сарын 24-ний өдөр боллоо.
Хэлэлцсэн асуудал:
|
Шийдвэрлэсэн нь:
- Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Удирдах зөвлөлийн дүрмийг шинэчлэн батлав.
- Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Удирдах зөвлөлийн хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар
- Боловсрол, шинжлэх ухааны яамны нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Оюунааг Удирдах зөвлөлийн даргаар,
- МУБИС-ийн МБУС-ийн багш, доктор Т.Гансүхийг дэд даргаар,
- Тамгын газрын дарга, дэд профессор Л.Мөнхтуяаг нарийн бичгийн даргаар тус тус сонгов.
- Захиргааны зөвлөлийн саналын дагуу бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх хяналтын тоог батлав.
- Ректорыг томилсон сайдын тушаалыг Удирдах зөвлөлөөр баталгаажуулав.
- Сургалтын болон нэмэлт хөтөлбөрийн төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоов.
- Ректорт өмнөх оны хуримтлалаас зарцуулах эрх олгов.
- МУБИС-ийн дүрэм, МУБИС-ийн бүтэц болон байгууллагын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд холбогдох нэмэлт өөрчлөлтийг тодорхой хугацаанд хийж, дахин хэлэлцэхээр тогтов.
- Авлагатай холбоотой асуудлыг дахин нягталж, судлахыг үүрэг болгов.