МУБИС дэлхийн 90 гаруй улс орны их дээд сургууль, боловсролын болон бизнесийн байгууллагуудтай хамтран ажилладаг. Энэ удаад Еврази-номхон далайн их сургуулиудын холбооны ерөнхийлөгч Рауштай МУБИС-ийн ректор, профессор Ж.Батбаатар, ГХА-ны дарга, дэд профессор Г.Цогзолмаа, ГХА-ны мэргэжилтэн, доктор Э.Оюун нар албан уулзалт хийлээ.
Тус уулзалтаар өргөн хүрээний хамтын ажиллагааны санал солилцсон юм. Еврази-номхон далайн их сургуулиудын холбоо нь 2000 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн 15 орны 160 гаруй гишүүн байгууллагатай олон талт шинжлэх ухааны хамтын ажиллагаа, хамтарсан судалгааны төсөл, бага хурал, багш, оюутан солилцоог дэмжин ажилладаг юм. МУБИС-тай хамтран докторын түвшний оюутан солилцоо, судалгаа, эрдэм шинжилгээ, олон улсын хурал зохион байгуулах талаар санал солилцлоо.