"Тэгш хамруулах багшийн боловсрол” төслийнхөн Бельги улсад туршлага судаллаа

2024.09.23 11:14 Үйл явдал

ERASMUS+ байгууллагын санхүүжилттэй 2021-2024  онуудад хэрэгжиж буй “Тэгш хамруулах багшийн боловсрол” төслийн хүрээнд /melinc.eu/ МУБИС, МУИС, ОТИС болон ТБ байгууллагуудын төлөөллүүд Бельги улсын ВИС-иас зохион байгуулсан сургалтад  9-р сарын 5-18-ны хугацаанд оролцлоо.

Бельги улсад  тусгай хэрэгцээтэй сурагчдыг сургаж, суралцах таатай орчинг бүрдүүлдэг,  хөдөлмөрийн зах зээлээс алслагдсан насанд хүрэгчдийг ажлын байраар хангаж, насан туршид нийгмийн оролцоог нь хэрхэн дэмждэг талаарх олон чиглэлээр туршлага судалж, үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ бүх асуудлуудын цаана хууль эрх зүй, эдийн засаг, нийгмийн бодлого хоорондын  уялдаа, ХҮН рүүгээ чиглэсэн оновчтой төрийн бодлого, зохицуулалт байдаг талаар багш нар суралцсан бөгөөд тус аяллыг  зохион байгуулан, дэмжсэн бүх хүнд талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

 https://www.waak.be/en/about-waak-social-enterprise