Олон улсад магадлан итгэмжлүүлсэн хөтөлбөрүүдийн гэрчилгээг гардан авлаа

2024.09.27 12:08 Үйл явдал

МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн хамт олон “Багш, сургуулийн өмнөх боловсрол” хөтөлбөр, Багшийн сургуулийн хамт олон “Багш, бага боловсрол” хөтөлбөрөө Герман улсад төвтэй олон улсын магадлан итгэмжлэлийн ACQUIN байгууллагаар тус тус 2030 он хүртэл амжилттай магадлан итгэмжлүүлсэн юм.

Магадлан итгэмжлэлийн гэрчилгээг гардуулахаар өнөөдөр тус байгууллагын Гадаад харилцааны албаны дарга, доктор Жасмин Рудольф хүрэлцэн ирж, МУБИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газрын захирал Л.Мөнхтуяа, Багшийн сургуулийн захирал Г.Бямбацэрэн, Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн захирал Л.Ганцэцэг, Ахмад багш, зөвлөх профессор Ц.Бурмаа тэргүүтэй 2 сургуулийн хамт олон ёслолын үйл ажиллагаанд оролцож, гэрчилгээнүүдээ гардан авлаа.