ДОКТОРЫН ДИПЛОМ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

2024.09.30 15:18 Үйл явдал

МУБИС-ийн докторын сургалтын төлөвлөгөөг бүрэн дүүргэж, эрдмийн зэргээ амжилттай хамгаалсан докторантуудад диплом гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо. Үйл ажиллагаанд Сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор, доктор Соронзон, Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор, профессор Хоролдагва, Захиргаа, хүний нөөцийн газрын захирал, дэд профессор  Мөнхтуяа, Ахисан түвшний хөтөлбөрийн албаны дарга, доктор Баярцэцэг нар оролцож, дараах докторантууд болох

• Боловсрол судлалын доктор   

Ханахүүгийн Батболд

Ванчинсүрэнгийн Баяржаргал

Жинбайлин

Баатарын Хадбаатар

Цэрэнжавын Сарангэрэл

• Улс төр судлалын доктор           

Зүрх

• Археологийн ухааны доктор    

Цэндийн Амгалантөгс нарт тус тус дипломыг гардууллаа.

ТӨГСӨГЧДӨДӨӨ БАЯР ХҮРГЭЕ.