МУБИС-ийн оюутны ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээн боллоо

2024.10.07 14:26 Үйл явдал

МУБИС-ийн оюутны ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээн 10 сарын 6-ны өдөр хичээлийн А байрны 219 тоот спорт зааланд зохион байгуулагдлаа. Энэ удаагийн тэмцээний ерөнхий шүүгчээр БТС-ийн багш Ч.Цогтбаяр, туслах шүүгчээр БТС-ийн 4 курсын оюутнууд ажиллаж, нийт 16 оюутан ур чадвар, авхаалж самбаагаа уралдуулан оролцлоо.

Эрэгтэй:

1-р байр БТС-ийн Ө.Мөнх-Эрдэнэ

2-р байр БТС -ийн Л.Бат-Оргил

3-р байр НХУС -ийн Д.Базаррагчаа

Эмэгтэй:

1-р байр БоСС-ийн Б.Норовбанзад

2-р байр БоСС-ийн Х.Энхзул

3-р байр БТС -ийн Д.Мөнхжаргал нар тус тус шалгарлаа.