ЭМЯ-аас "Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил" болгон зарласантай холбоотой МУБИС-ийн Эрүүл мэндийн төвөөс тасралтгүй сургалт зохион байгуулж эхэллээ. 2024-2025 оны хичээлийн жилд суралцаж байгаа оюутан суралцагчдад Эрүүл мэндийн төвийн их эмч Ю.Байгалмаа /ЭБЭС-ийн эмч, АУ-ны магистр/ эрүүл мэндийн боловсрол эзэмшүүлэх, дэмжих зорилгоор дараах сургалтуудыг явуулж байна.
- "Эрүүл амьдрах энгийн зүйлсээс эхэлнэ",
- " Охидын эрүүл мэнд, тулгамдсан асуудлууд",
- "Бэлгийн замаар дамжих халдварт өвчин /БЗДХӨ/-өөс урьдчилан сэргийлэх арга зүй",
- Гэр бүл төлөвлөлт",
- "Хүсээгүй жирэмслэлт гэж юу вэ, түүний хор уршиг",
- "Аминдэм ба улирлын зохицол"
Дээрх сургалтад 2024 оны 10 дугаар сард Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн 500 гаруй оюутнууд хамрагдаад байна.
Тус сургалтыг зохион байгуулахад хамтран ажилласан НХУС-ийн оюутан хариуцсан арга зүйч О.Ариунзаяа, Д.Мөнхцэцэг болон эрүүл мэндийг дэмжигч Г.Батсуурь, Ш.Цолмон багш нарт Эрүүл мэндийн төвөөс талархал илэрхийлсэн юм.
Захиргаа, хүний нөөцийн газар
Эрүүл мэндийн төв