1. Оюутны хөгжил, үйлчилгээний төвийн 2024-2025 оны хичээлийн жилийн ажлын төлөвлөгөө батлагдлаа.
Оюутны хөгжил, үйлчилгээний төвөөс 2024-2025 оны хичээлийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг 4 бүлэг 17 ажилтайгаар боловсруулж батлууллаа. Тус хичээлийн жилд онцлог шинээр хийж гүйцэтгэх ажлуудаас дурдвал суралцагчдаас 4 төрлийн судалгаа авах, тусгай хэрэгцээ шаардлагатай суралцагчдын уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, МУБИС-ийн Оюутны урлагийн наадмыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
2. Мэргэшүүлэх дадлагаа амжилттай гүйцэтгэж байна.
2024-2025 оны хичээлийн жилийн намрын улиралд оюутны дадлагын чухал үе байдаг ба түүний нэг нь төгсөх ангийн мэргэшүүлэх дадлага юм. Боловсрол судлалын сургуулийн Сэтгэл судлалын ангийн төгсөх ангийн оюутнууд мэргэшүүлэх дадлагаа Дотоодын цэргийн 805 дугаар ангид амжилттай гүйцэтгэж тус ангийн байнгын бие бүрэлдэхүүнд сэтгэл хөдлөл болон мэдрэмжээ чөлөөлөх сургалт хийж “МЭДРЭМЖЭЭ ЧӨЛӨӨЛЬЕ” өдөрлөгийг зохион байгуулсан нь бие бүрэлдэхүүнээс талархал хүлээн авчээ.