БҮГД НАЙРАМДАХ КАЗАКСТАН УЛС, БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ИХ СУРГУУЛИУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

2024.10.21 11:21 Үйл явдал

МУБИС-ийн Ректор, профессор Ж.Батбаатар тэргүүтэй, сургуулийн төлөөлөгчид Бүгд найрамдах Казакстан улс, Бүгд найрамдах Узбекистан улсын их сургуулиудад албан айлчлал хийж, их дээд сургуулиудтай хамтын ажиллагааны санамж бичиг болон гэрээ байгууллаа.

МУБИС, Маргуланы нэрэмжит Павлодарийн Багшийн их сургуультай багш, ажилтан, оюутан солилцоо хамтарсан судалгаа, эрдэм шинжилгээний ажил зохион явуулах, харилцан мэдээлэл, туршлага солилцох бүхий Санамж бичиг байгуулсан бол “Сургуулийн өмнөх боловсрол, сургалтын арга зүй” чиглэлээр бакалаврын боловсролын хамтарсан хөтөлбөрийг 2025 оны 09 дүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр хоёр сургуулийн удирдлагууд гэрээ үзэглэлээ.

Мөн Низамигийн нэрэмжит Ташкентын Улсын Багшийн их сургуультай сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний салбарт зорилгоор санамж бичиг байгуулсан юм. Хоёр тал харилцан тохиролцож, дараах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

Үүнд:

• Оюутан солилцоо;

• Багш, ажилтан солилцоо;

• Хамтарсан сургалт судалгаа, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах;

•Хэвлэл, хэвлэмэл материал, тайлан, эрдэм шинжилгээний холбогдол бухий мэдээлэл, туршлага солилцох;

•Харилцан тохиролцсон бусад үйл ажиллагаа зэрэг болно.