1. “Оюутны шууд оролцоотойгоор сургалтын DVD бэлтгэж нийтийн хүртээл болгох” төсөл амжилттай хэрэгжлээ.
МУБИС, Токио Технологийн сургууль (ТТС)-ийн хамтын ажиллагааны хүрээнд JICA-гийн санхүүжилтээр 2010-2023 онд Мэдээлэл харилцааны технологи (МХТ)-ийг оновчтой ашиглан багшийг хөгжүүлэх агуулга бүхий төслийг Ерөнхий боловсролын сургуулийн багш нарт зориулан залгамж холбоотойгоор хэрэгжүүлсэн билээ. Энэхүү төслийн туршлага, буй болсон нөөцөд үндэслэн “Оюутны шууд оролцоотойгоор сургалтын DVD бэлтгэж нийтийн хүртээл болгох” төслийг МУБИС-ийн санхүүжилтээр 2023-2024 оны хичээлийн жилд амжилттай хэрэгжүүлж эцсийн үр дүнг Ректорын зөвлөлд танилцуулан төслийн эцсийн бүтээгдэхүүн болох сургалтын 4 чиглэлийн DVD-г 2024-09-30 нд хүлээлгэн өгсөн юм. Улмаар энэ бүтээгдэхүүнийг цахим болгож нийтийн хүртээл болгох нь зүйтэй гэж үзэв. Ийнхүү дараах 4 мэргэжлийн оюутны баг зөвлөх профессор багш нарын хамт төслөө амжилттай хэрэгжүүллээ. Үүнд:
- Химийн дэд хэсэг: зөвлөх профессор Ц.Сумъяа, доктор Ө.Мөнхтуяа, оюутан Химийн IY курс У.Пүрэвсүрэн, О.Хулан, магистрант Т.Энэрэл
- Физикийн дэд хэсэг: Зөвлөх багш доктор Ш.Жаргалсүрэн, оюутан Физикийн IY курс А.Нурсултан, Физикийн III курс О.Өлзийжаргал, Ц.Нарангэрэл
- Түүхийн дэд хэсэг: Зөвлөх профессор Ц.Баасандорж, оюутан түүхийн III курс А.Пүрэвбаатар, Э.Цээсүрэн, Ж.Батсүх
- Бага боловсролын математикийн дэд хэсэг: Зөвлөх багш Д.Амартүвшин, оюутан Багшийн сургуулийн IY курс Л.Гэрэлтуяа, III курс А.Энхжаргал, Х.Энхзул нартаа төсөлд амжилттай оролцон их зүйлийг сурч сургалтын DVD бүтээж, сургалтын олон арга зүйд суралцсанд баяр хүргэн цаашдынх нь сурлага, хөдөлмөрт өндөр амжилт хүсье. Түүнчлэн төслийн багийн ахлагч профессор МУАБ Н.Жадамба, зөвлөх профессор Д.Цэдэвсүрэн, доктор Чинзориг болон зураглаачаар мэргэжилтэн А.Нямбаатар тус тус ажиллажээ.
2. “Тэмдэглэл хөтлөгч”-ийн үйлчилгээнд оюутнууд хамрагдаж байна.
Боловсролын ерөнхий газраас зохион байгуулсан сонсголын бэрхшээлтэй оюутнуудыг боловсролын үйлчилгээнд тэгш хүртээмжтэй хамруулах зорилготой “Тэмдэглэл хөтлөгч”-ийн үйлчилгээнд Дүрслэх урлаг технологийн сургуулийн сонсголын бэрхшээлтэй зарим оюутан холбогдох судалгаанд оролцон өөрийн хүсэлтээр хамрагдах боллоо.
3. МУБИС-ийн Оюутны урлагийн наадам зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдлаа.
2024-2025 оны хичээлийн жилд суралцаж буй суралцагчдаас шилдэг урлагийн номер шалгаруулах, эв нэгдэл, суралцагчдын курс, хөтөлбөр хоорондын хамтын ажиллагааг сайжруулах зорилготой МУБИС-ийн Оюутны урлагийн наадмыг зохион байгуулах тухай Ректорын А/338 тоот тушаал гарч зохион байгуулах ажлын хэсэг, Урлагийн наадмын удирдамж батлагдав. МУБИС-ийн урлагийн наадмыг 2024.11.12-нд Нийслэлийн Улаанбаатар чуулгын концертын танхимд зохион байгуулах бөгөөд бүрэлдэхүүний болон салбар сургуулиас оролцох багийн мэдүүлгийг 2024.11.15-ны дотор Оюутны хөгжил, үйлчилгээний төвд хүлээн авна.