2024-2027 онд МУБИС, МУИС-ийн Баруун бүсийн салбар сургууль, Эрдмийн их сургууль, ЕХ-ны Бельгийн Вриже Их сургууль, Польшийн Беласток Их сургуулийн хамтарсан “Европ судлал, дижитал хүртээмжтэй боловсрол” төсөл хэрэгжиж байна. Уг төсөл нь багш бэлтгэх хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах, ЕХ-ны түүх, соёл, нийгэм хүмүүнлэгийн ухааны чиглэлээр дижитал хүртээмжтэй сургалтын материал, онлайн эх сурвалж бий болгох, багш оюутнуудын дижитал ур чадварыг хөгжүүлэх зорилготой юм.
МУБИС-ийн БоСС-ийн Боловсролын судалгааны хүрээлэнгээс хэрэгжүүлж буй Европын Холбооны санхүүжилттэй MONEUL төслийн хүрээнд 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нийгмийн ухааны салбарын олон улсад шилдэг гэж хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг ном, гарын авлагыг мөн 2021-2024 онд хэрэгжсэн ЭРАСМУС “Тэгш хамруулах багшийн боловсрол” төслөөс боловсруулан гарын авлага, сурах бичгийг МУБИС-ийн номын санд хүлээлгэн өгөх үйл ажиллагаа боллоо. Тус үйл ажиллагаанд оролцогчид болон номын сангийн хамт олны зүгээс төслийн ивээн тэтгэгч ЕХ-ны ЭРАСМУС байгууллага, төслийн багийн хамт олонд талархал илэрхийллээ.