МУБИС-ийн Оюутны хөгжил үйлчилгээний төвөөс арга зүйч нарт зориулан дараах сургалт, семинарыг зохион байгууллаа.
- "Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулга дахь ажилтны мэдвэл зохих заалтууд" сургалт
(МУБИС-ийн хуулийн зөвлөх М.Ганцэцэг)
- "Стресс менежмент ба тэнцвэртэй амьдралын хэв маяг" сургалт
(Гэр бүлийн судалгаа, боловсролын үндэсний хүрээлэнгийн сургагч багш, доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнэ)
- “Стресс оношилгоо” “Ажлын байрны сэтгэл ханамжийн оношилгоо” тест, зөвлөгөө
- Оюутны хөгжил үйлчилгээний төвийн эрх зүйн баримт бичгүүдэд санал авах, хэлэлцүүлэг
(Оюутны хөгжил үйлчилгээний төвийн менежер Ш.Пүрэвсүрэн)
Тус сургалтад бүрэлдэхүүний 15 орчим арга зүйчид хамрагдлаа.