Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс АШУҮИС, МУБИС-тай хамтран Улирлын томуугийн эсрэг БНСУ-ын “GCFLU Quadrivalent Multi” вакцинд оюутан суралцагчдаа хамруулах үйл ажиллагааг үнэ төлбөргүй зохион байгууллаа. ХӨСҮТ-өөс вакцинаторын мэргэжлийн баг ирж, МУБИС-ийн Эрүүл мэндийн төвийн багтай хамтран 2024 оны 12 дугаар сарын 04-ны өдөр томуугийн эсрэг вакцин сайн дураар хийлгэх хүсэлтэй 100 гаруй оюутнуудыг хамрууллаа.
МУБИС-ийн Захиргаанаас хэрэгжүүлж буй “ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ” аян үргэлжилж байна.
МУБИС-ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ