МУБИС-ийн Ректорын 2024 оны А/424 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийнхэн МУБИС-ийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хороо харилцан байгуулсан хамтын гэрээг дүгнэн, шинэчлэн боловсруулсан юм. Тус гэрээнд 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр МУБИС-ийн Ректор Ж.Батбаатар, ҮЭХ-ны дарга Г.Дариймаа нар гарын үсэг зурж батлав.
Ийнхүү шинэчилсэн гэрээг Хөдөлмөрийн хуулийн 32.2–д заасны дагуу СБД-ийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бүртгүүлж, мэдээллийн санд оруулснаар хамтын гэрээ, хэлэлцээр хүчин төгөлдөр болох юм.
Тус ажлын хэсэгт МУБИС-ийн захиргааг төлөөлж Захиргаа, хүний нөөцийн газрын захирал Л.Мөнхтуяа, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын захирал Д.Тогтохбаяр, Хүний нөөцийн менежер Д.Хишигбаяр, Хуулийн зөвлөх М.Ганцэцэг , ДУТС-ийн нягтлан бодогч Д.Пүрэвханд, Системийн шинжилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Лхагвабаяр, МУБИС-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороог төлөөлж дарга Г.Дариймаа, тэргүүлэгч В.Гүндэгмаа, М.Нямдорж, Т.Мөнхнаран, А.Бат-Очир, Л.Чимэдлхам нар ажиллажээ.