Боловсролын сайд П.Наранбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал тэргүүтэй БЯ-ны төлөөлөгчид МУБИС-д ажиллаж, удирдлагын бүрэлдэхүүнтэй албан уулзалт хийлээ.
Тус уулзалтаар МУБИС-ийн Ректор Ж.Батбаатар сургуулийн бодлого төлөвлөлт, үйл ажиллагааг танилцуулан зочид төлөөлөгчид дэлгэрэнгүй санал солилцсон юм.
МУБИС-ийг Боловсролын сайд П.Наранбаяр тус яамны чухал түшиц байгууллага болохыг онцолж, нийгмийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан МУБИС-ийн
- Магистрын хөтөлбөр
- Багшийн хөгжил
- Хос мэргэжлийг дэмжин хамтарч ажиллахаар болов.