МУБИС-ийн захиргаа, ҮЭХ-ны “Хамтын гэрээ”-ний 5.1 заалтын хэрэгжилтийн хүрээнд МУБИС-ийн нийтлэг үйлчилгээ болон захиргааны ажилтнуудад зориулан “Таны төлөө” сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг нээж Захиргаа, хүний нөөцийн захирал Л.Мөнхтуяа, ҮЭ-ийн хорооны дарга Г.Дариймаа нар үг хэлсэн юм.
МУБИС-ийн нийтлэг үйлчилгээний ажилтнуудад “Өөрийгөө хайрлахуй” сэдвээр сэтгэл зүйч Б.Сансармаа, “Аз жаргалаа мэдэрье” сэдвээр Сэтгэл зүйн үйлчилгээний төвийн сэтгэл судлаач, доктор А.Еркежан нар сургалт явууллаа. Мөн СОДҮТ-ийн бодлого, үйл ажиллагааны чиглэл, МУБИС-ийн захиргаа, ҮЭХ-ны хамтын гэрээг Захиргааны менежерүүд тус тус танилцуулсан юм.