ECDER 2025 - “БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, БОЛОВСРОЛ, СУДАЛГАА” олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ

2025.02.21 09:37 Үйл явдал

МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулиас “Бага насны хүүхдийн хөгжил, боловсрол, судалгаа” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна. Тус хуралд 7 улсын эрдэмтэн судлаачид илтгэлээ хэлэлцүүлэх бөгөөд Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар зохион байгуулалтад оролцож байна.

Хурлыг МУБИС-ийн Ректор, профессор Ж.Батбаатар нээж үг хэллээ.

Мөн Боловсролын яамны СӨБ-ын газрын дарга Ж. Мягмар, СӨБС-ийн Захирал,  дэд профессор Л.Ганцэцэг нар хуралд оролцогчдод хандан үг хэллээ.

Олон улсын эрдэм шинжилгээний хурлын үндсэн хуралдааны чиглүүлэгчээр профессор Ж. Батдэлгэр, дэд профессор  Л. Ганцэцэг нар ажиллаж байна. Хурлыг олон нийтэд шууд дамжуулж байна.